Monthly Archives: April 2022

April, 2022

  • 28 April

    МУИС “Тэрбум мод –1000 инженер” хөтөлбөр хэрэгжүүлж, “Ойн аж ахуйн инженер” бэлтгэхээ мэдэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад МУИС-ийн зүгээс “ТЭРБУМ МОД – 1000 ИНЖЕНЕР” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Уг хөтөлбөрт дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулжээ. Тодруулбал, өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн аж …

  • 28 April

    БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод ажиллалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНТУ-ын Истанбул хотын Ойн газрын дарга Юсуф Шахинтай уулзаж, тус улсад хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар санал солилцов. БНТУ нь салбарын бодлогоо ойг хамгаалах, ойжуулалт-нөхөн сэргээлт, ашиглалт, хяналт зэрэг …

  • 28 April

    Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулна

    Энэ жил Туул голын эрэг дагуух талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм. Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ.  Бүтээн байгуулалтын ажилд …

  • 28 April

    У.Хүрэлсүх: Монгол Улсын генералууд бол улс орныхоо үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв Эрхэм генералууд аа, Хатагтай, ноёд оо Та бүхэндээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.    Монголчууд бид эх орныхоо ариун гал голомтыг сахин хамгаалагч цэрэг дайчидаа хүндэтгэн хайрладаг төрт ёсны нандин уламжлалтай билээ.   Эх орноо хамгаалах хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албыг насан туршийнхаа ажил үйлс болгосон …

  • 28 April

    Хорт хавдраар шаналж буй Б.Тэмүүлэнгийн аав: Хүүгээ харахаар сэтгэл минь өдөрт хэд нурж байна

    “Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүслээ. тэд өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд хандиваа цуглуулж дуустал талбайгаас явахгүй хэмээсэн юм. Тэд бал зарахын зэрэгцээ Хараагүйчүүдийн үндэсний төвийнхнөөс илгээсэн давсаар хийсэн сувинерыг зарж буй юм. Тус төвөөс хүүгийн эмчилгээнд зориулж тэдгээр бүтээгдэхүүнээ хандивлажээ. …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 78 жилийн ойн өдөр тохиож байна

    БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 78 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …

  • 28 April

    Г.Ариунболор: Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх

    Герман улсын кино урлагийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Г.Ариунболортой (Ariana Gansuh) ярилцлаа. -Саяхан “Хохирогч” ОАК-д Гэрлээгийн дүрийг бүтээжээ. Гэрлээгийн дүрийг хэрхэн бүтээх болсон бэ? -“Хохирогч” ОАК-ны саналыг маш эрт хүлээж авсан. Жүжигчин Б.Амарсайхан ах гэнэт инстаграмаар “Надад киноны зохиол байна, уншаад үзэх үү” гэж бичсэн. Бид хоёр өмнө нь ямар ч холбоогүй байсан, гэнэт холбогдохоор нь гайхаад …

  • 28 April

    Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна

    Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн Ажлын хэсэг 2022.04.28-2022.05.04-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болох юм. Тухайлбал Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, …

  • 28 April

    Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол улсад айлчилна

    Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан …

  • 28 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 28. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ …

  • 28 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орох нөхцөл бүрдсэн тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн …

  • 27 April

    Ногоон орон сууцны жишиг хотхон ашиглалтад орлоо

    Нийслэлийн Орон сууцны корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд гурван айлын 2100 ам метр орчим газрыг чөлөөлж, долоон айлын жишиг хотхоныг ашиглалтад оруулан, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Уг орон сууцны гол онцлог нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж …

  • 27 April

    Футзалын үндэсний шигшээ баг ирэх сард азийн аваргын эрхийн төлөө тоглоно

    Есдүгээр сард Кувейт улсад явагдах АХБХ-ны “Футзалын Азийн Цом”-ын тэмцээний урьдчилсан шатны Зүүн Азийн бүсээс бусад бүсийн тоглолтууд энэ сард явагдаж 13 эрхийг шигшээ багууд аваад байгаа билээ. Тэгвэл Зүүн Азийн бүсийн тоглолтууд 5-р сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад зохион байгуулагдана. АХБХ-ны Футзалын Азийн Цомын урьдчилсан шатны Зүүн бүсийн сугалаагаар 6 улсын шигшээ баг 2 хэсэгт хуваагдан тоглохоор байсан …

  • 27 April

    Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар, -Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим …

  • 27 April

    Засгийн газрын гишүүд “11 11” төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ

    Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд иргэдээс ирүүлсэн, санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын газрын хуралдаанд танилцууллаа. Тус төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцаж, үйл ажиллагааг нь өргөжүүлснээс хойш буюу энэ сарын 4-нөөс хойш иргэдийн дуудлагыг алдахгүй авдаг болжээ. Энэ хугацаанд 10459 иргэн тус төвд хандсан бөгөөд санал хүсэлтийг системд бүртгэн мэргэжлийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилсан …