Monthly Archives: April 2022

April, 2022

  • 7 April

    Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ

    Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, …

  • 7 April

    Эртний Монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг сэргээн, найрал хөгжмийн баг бүрдүүллээ

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ. “Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм. Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын …

  • 7 April

    У.Хүрэлсүх: Нэн яаралтай үнийн өсөлтийг хязгаарлаж, хүнс, шатахууны найдвартай хангамжтай болох хэрэгтэй

    “Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ, Эрхэм төрийн түшээд ээ, Эрхэм зочид, төлөөлөгчид өө! Хүн төрөлхтөн хүндхэн сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн …

  • 7 April

    Монгол Улс “Экспо Дубай 2020” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэн 2021 оны 10 –р сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Үзэсгэлэн “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, …

  • 7 April

    Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

    Бүх ард түмний 15-р их наадмын сорил болох чөлөөт, жүдо бөхийн насанд хүрэгчдийн Өмнөговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тодруулбал, чөлөөт бөхийн +125 кг-ын жинд Гал түймэр унтраах, аврах 21-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Анхбаяр мөнгөн …

  • 7 April

    Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

    Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 -11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа. “11 -11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд  яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж …

  • 7 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын адаг хөх луу сарын 6. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 7 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюул болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч …

  • 6 April

    Хөгжлийн банкны асуудлыг Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулж, шалгана

    Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдах боллоо. Түр хороо Хөгжлийн банкны асуудлыг шалгана. Энэ талаарх тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2022.04.06/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь: -нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах …

  • 6 April

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.  Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …

  • 6 April

    Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

    Цар тахлын улмаас 2022 оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан үнийн өсөлтийг бууруулах зорилгоор бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэгийг батлагдсан төсөвтөө багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 …

  • 6 April

    “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулав

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгууллаа. Эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов. Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол …

  • 6 April

    Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн …

  • 6 April

    МҮЭ-ийн холбооноос үнийн өсөлтийг эсэргүүцэж улс орон даяар “Цахим жагсаал” зохион байгууллаа

    МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2022.04.06/ улс орон даяар үнийн өсөлтийг эсэргүүцэж “Цахим жагсаал” зохион байгууллаа. Энэхүү цахим жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал сүүлийн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийтдээ 25 хувиар нэмэгдээд байгааг онцолж байв. Цахим жагсаалын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, өргөн …

  • 6 April

    Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд, гомдоллоод, улс төржөөд энэ хямралыг даван туулж чадахгүй

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна. Хуулийн төслийг танилцуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын …