Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 52 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
Monthly Archives: August 2022
August, 2022
-
16 August
Зарим сургуулийн хичээл эхлэх цагийн зохицуулалт энэ жил үргэлжинэ
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Төлөөлөгч Л.Ариунтуяа сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг онцлоод, ажил нь гацаж зогссон барилгын ажлын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм. Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулахдаа “Коронавируст цар тахлын нөлөөгөөр барилгын өртөг өссөн. Тиймээс ажил нь зогссон төслүүд дээр …
-
16 August
Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 290 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнд 360 гаруй мянган хүүхэд суралцана. Сургуулиудын 156 нь төрийнх бол, 134 нь хувийн хэвшлийнх байгаа юм. Харин 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн …
-
16 August
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна
Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын …
-
16 August
“Есдүгээр сарын цас” кино Венецийн Олон улсын кино наадамд өрсөлдөнө
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадмын 79 дэх удаагийн арга хэмжээ наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд Итали улсын Венец хотын Лидо аралд зохион байгуулагдана. Тэгвэл энэхүү наадамд Франц улсын Аврора фильм, Монгол Улсаас Гуру медиа компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадулам нарын хамтарсан бүтээл болох “Есдүгээр сарын цас” кино “ORRIZONTI” орчин үеийн чиг …
-
16 August
Хүнсний ногооны урамшуулал нь тариалалт нэмэгдүүлэх том хөшүүрэг болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтарсан баг Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Баянгол, Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзав. С.Наранцогт: Манайх жилд 3 тонн жимс, жимсгэнэ хураан авч борлуулдаг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч …
-
16 August
Брейк бүжгийн олимпын эрх олгох форматыг баталжээ
“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь брейкинг байв. Тэгвэл ОУОХ-ноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталлаа. Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөнө. Эднээс 20 нь 2024 оны 3-6-р сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах учиртай. Тухайлбал, Ханжоугийн Азийн …
-
16 August
Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна. Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээр дурьдсан …
-
16 August
Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод үүрэг гүйцэтгэж эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэх бөгөөд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн …
-
16 August
Дархан-Уул аймгийн Засаг дарга архины хордлого тайлах төвтэй болохыг үүрэгдэв
Дархан-Уул аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар өчигдөр/2022.08.15/ хуралдав. Тус хурлаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. – Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгийг байгуулах, ЕБС, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээг 9 дүгээр сарын 1-ээс өмнө бүрэн дуусгах, – Ковидын халдвар нэмэгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн анги танхимд ариутгал, халдваргүйтгэл хийх, хүүхдүүдийг хүлээн авахдаа амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгуулах, …
-
16 August
Б.Батмөнх:Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ салбарт үйлчилгээ үзүүлэгчид өнгөрсөн зургаадугаар сарын 26-наас ирэх сарын 26-ны өдрийг дуустал гурван сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй юм байна. Харин дээрх хугацаанд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болох аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхөөс тодрууллаа. -Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай …
-
16 August
Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо
Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ийг хийж хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг” юм. Анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. ОБЕГ-аас боловсруулсан “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах гурван зорилтод төсөл” хөтөлбөрийн танилцуулга; АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал хөгжүүлэх төсөл – Хөвсгөл дэд хүрээнд” бүтээн байгуулалтын танилцуулга; Ханх сум …
-
16 August
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын наймдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 20. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу …
-
16 August
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 08 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …
-
15 August
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдлаа
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хурлаар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв. Тодруулбал, “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, эмнэл зүйн зөвлөмж, зөвлөгөө, нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүртээмжтэй хүргэх;Эрүүл мэндийн яамнаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл