Monthly Archives: August 2022

August, 2022

  • 15 August

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өглөө

    Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд цахимаар хуралдлаа. Тус хурлаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Шадар сайдын үүрэг болгосны дагуу гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг …

  • 15 August

    “Трио”кино Thai Film Festival-ийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдөх эрхээ авчээ

    “Трио” кино Тайландын алдарт SIAM ENTERTAINMENT группийн санаачлан хэрэгжүүлдэг Зүүн Өмнөд Азийн бүсийн гол кино наадмуудын нэг болох Thai Film Festival-ийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдөх эрхээ авчээ. Ирэх есдүгээр сард зохиогдох наадмын шилдгийн шилдгийн төлөө Солонгос, АНУ, Япон, Итали, Англи, Франц, Люксембург, Польш, Хятад, Бразил, Филиппин, Малайз, Украйн, Энэтхэг, Тайланд, Орос, Израил улсын уран бүтээлчид өрсөлдөх эрхээ авсан байна. “Хэнийг …

  • 15 August

    “Шилдэг хүүхэд” алтан медалийг Д.Эрдэмд гардуулав

    Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” алтан медалийг АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс хотод оршин суугаа VIII ангийн сурагч Д.Эрдэм хүүд гардуулжээ.  Д.Эрдэм саяхан Австри улсын Моцартын нэрэмжит Олон Улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд өөрийн насны ангилалд нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль хүртээд буй. Мөн түүнчлэн …

  • 15 August

    Г.Ганхүү:Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

    Өдгөө Улаанбаатар хотод 205 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн онд явуулсан түүвэр судалгаагаар гэр хороололд амьдарч буй иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ. Улаанбаатарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил ямар түвшинд хэрхэн өрнөж байгаа талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа. -Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд хийж …

  • 15 August

    Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Хотын дарга эхний ээлжинд хотын төвд өрнөж буй бүтээн байгуулалттай танилцсан бол удаах зорин очсон газар нь Богд хааны ордон музей байлаа. Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун …

  • 15 August

    Байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээний модыг тохижилтод ашиглажээ

    Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тухайн байршлуудад ажиллалаа. Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити 00, тойрог бүхий тохижилтын …

  • 15 August

    Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах шинэлэг бодлогыг онцлон мэдээлснийг эш татан хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ”Монгол Улсын Засгаас газраас баталсан …

  • 15 August

    Олон улсын мэдээлэл зүйн 34 -р олимпиадад Монголын баг хос хүрэл медалийн болзол хангалаа

    Олон улсын мэдээлэл зүйн 34-р олимпиад Индонез улсад наймдугаар сарын 7-15-ны өдрүүдэд болж байна. Тус олимпиадад оролцож буй Монголын баг урьдчилсан дүнгээр хос хүрэл медалийн болзол хангажээ. Монгол Улсаас Нест эдүкэйшн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, …

  • 15 August

    Гэр хорооллыг орон сууцжуулахад Сингапурын туршлагаар тусгайлсан загвар боловсруулж, хэрэгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох хүмүүсийн хамт нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд нийт 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр 19 байршлын 57 …

  • 15 August

    Л.Оюун-Эрдэнэ: Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой

    Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В …

  • 15 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална. 2022 оны 08 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад …

  • 15 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

    Аргын тооллын наймдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 19. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн …

  • 12 August

    Гийдy Кунзе Увсын Боршоо боомтоос Сүхбаатарын Бичигт боомт хүртэлх замыг дугуйгаар тав хоногт тууллаа

    ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголын баруун хязгаар буюу Увс аймгийн Боршоо боомтоос зүүн хязгаарын Сүхбаатар аймгийн бичигт боомт хүртэл нийт 2279 км замыг унадаг дугуйгаар 5 хоногт туулж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ. Тэрбээр нийт дэлхийн зургаан рекордыг эзэмшдэг байна. Тодруулбал, Австрали улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нийт 4200 км замыг хамгийн богино хугацаанд дугуйгаар туулсан. Дэлхийн хамгийн …

  • 12 August

    Залуучуудын хөгжлийн аян есдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц арга хэмжээ бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэж ирсэн. 2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг …

  • 12 August

    Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцооны туршлагаасаа хуваалцлаа

    Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд манай улсад ажиллаж байна.Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хөгжүүлсэн түүх, саад бэрхшээл, сорилтууд, хэрэгжилтийн талаар эхний өдрийн сургалт уулзалтаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр зохион байгууллаа. Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, “Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол …