Үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. …
Yearly Archives: 2022
May, 2022
-
25 May
Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ
Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын харилцааг сэргээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх боломж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургаадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, …
-
25 May
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд авто …
-
25 May
Зургаадугаар сарын 1-нээс БНХАУ-руу нислэг үйлдэнэ
Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцлээ. Тус асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон байсан. Манай улсын Элчин сайдын яамныхан холбогдох газруудтай ярилцаж Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг …
-
25 May
Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ
“Эмоци” продакшны залуу жүжигчид “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг энэ сарын 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэлдээ гарчээ. Бэлтгэлийн үйл явцаас харахад үнэхээр сонин содон шийдлийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа нь харагдаж байлаа. Тайз дэлгэцийн уран бүтээлчид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд үзүүлж, харин циркийн жүжигчид жүжиглэсэн хэлбэрийг гаргаж хосолсон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж …
-
25 May
Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар тохиролцов
Энэ өдрүүдэд Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар 5 дугаар сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, тухайлбал тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон …
-
25 May
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлэв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна. Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын …
-
25 May
Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажилд 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ
Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн дэд хороо болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хамтран өчигдөр /2022.05.24/ Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг “Агаарын бохирдлыг стандартын түвшинд хүртэл бууруулж, агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Үндэсний хөтөлбөрийг цогцоор нь …
-
25 May
Фото:Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа. Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил алдарт эхийн одонгоор улсын …
-
25 May
Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопилыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцлаа. Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж …
-
25 May
Явуухулангийн цэцэрлэгт “Хүрээ үдэш”-ээр зочлоорой
Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх баасан, бямба, ням гарагууд буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. “Хүрээ үдэш-City night” хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж …
-
25 May
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлдэхээр гадаадын шилдэг их сургуулийн тэтгэлгийг анх удаа олголоо
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад батламж гардууллаа. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу …
-
25 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2022 оны 05 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …
-
24 May
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ)-ний тухай хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл, Мөнгө угаах …
-
24 May
“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш болно
“ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны албан ёсны постерийг уран зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ. Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт маргааш /2022.05.25/ болно. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл