Yearly Archives: 2022

November, 2022

  • 4 November

    Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуайд орон сууцны батламж гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурц гуайд хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардууллаа. Ч.Хурц гуай нь 1976-1980 онд БНМАУ-ын үеийн Геологи, уул уурхайн сайд, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр Цагаан суварга, Цайрт менираль, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт, …

  • 4 November

    “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин хэлэлцье” гэв

    ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “2023 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсний талаар хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний талаар” танилцуулж, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар 2023 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар санал байр сууриа танилцуулсан юм. Энэ үеэр ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос МҮЭ-ийн холбооны хүргүүлсэн нэгдсэн санал байр суурийг …

  • 4 November

    Эрдэнэс Тавантолгой-Цагаан хад чиглэлийн авто тээврийн түгжрэлийг бүрэн арилгалаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат   энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байна. Төлөвлөгөөний дагуу Тавантолгойн уурхайгаас Цагаанхад чиглэлд ачилт хийх тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлэн, хоногт 360 тээврийн хэрэгсэл гарах квоттой байсныг 650 гаруй болгож Гашуунсухайтын авто замд үүсээд байсан тээврийн хэрэгслийн …

  • 4 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв. ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд  гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд …

  • 4 November

    Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав

    Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг зохигчийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Нэхэмжлэгч Г.Ариунаагийн өмгөөлөгч С.Ялалт эрүүл мэндийн шалтгаанаар, хариуцагч “Голомт банк” ХХК шинээр …

  • 4 November

    Г.Амартүвшин:Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоо тогтоож байгаагүй

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Г. Амартүвшин Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлийг шамшигдуулсан гэж  мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тухайн асуудал дээр тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Өчигдөр чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ тал дээр тодорхой тайлбар хийе. Тэр 33 тэрбумын зээл гэдэг нь надтай огт …

  • 4 November

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд үр, тарьц, суулгацын нөөц дөрөв дахин нэмэгджээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн  хугацаанд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, …

  • 4 November

    “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран гэр хорооллын хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтын ажлын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа. Өнгөрсөн аравдугаар сарын 6-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Рио Тинто Монгол” ХХК болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн төлөөллүүд Хүүхдийн паркийг сэргээн засварлах гурван талт хамтын …

  • 4 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Монголчууд бид …

  • 4 November

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлов

    Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хийхээр товлоод байсан билээ. Уг хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын …

  • 4 November

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Аргын тооллын арваннэгдүгээр сарын 4. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 11. Сугар гараг. Шувуун хошуут одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …

  • 4 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2022 оны 11-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан …

  • 3 November

    “MOON DANCE” хамтлагийг “ОЛИМПЫН АЛДАР” одонгоор шагналаа

    Өнгөрсөн аравдугаар сард болсон бүжгийн спортын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэн дэх анхны медалиа хүртсэн. ДАШТ-д амжилт гаргасан бүжигчдийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Латин формейшн төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon Dance” хамтлагийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа. Мөн ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн “Star Dance” хамтлагийг Олимпын алтан медалиар, ХААИС-ийн дэргэдэх …

  • 3 November

    Б.Жавхлан:Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалтад хамгийн ихдээ 60 сая доллар л зарцуулагдана

    Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын хооронд маргаантай асуудал яригдсаар байгаа. Тодруулбал, их хэмжээний зээл сангаас авсан, Хөгжлийн Банкийг дампууруулсан гол хүний нэг нь Сангийн сайд гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн онцолсон. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан, Ц.Даваасүрэн гишүүнтэй үүсгэсэн үл ойлголцлынхоо талаар өнөөдөр /2022.11.03 / олон нийтэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Би 1996 оноос хойш банк …

  • 3 November

    МҮЭХ: Засгийн Газарт шаардлага хүргүүлэн шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн 4.1-т “Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ” гэж заасны дагуу МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд удаа дараа цалингийн нэмэлт хэлэлцээрийг хийх асуудлаар саналаа 2022.02.24-нөөс эхлэн удаа дараалан хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэмэлт хэлэлцээрийг эхлүүлээгүй байна. Иймд МҮЭ-ийн холбооноос Улсын …