“Тамгагүй төр” жүжгийн 100 дахь тоглолтын эргэн тойрон дахь нэвтрүүлгийг NTV телевиз маргааш буюу 2022 оны 8 сарын 10-нд шууд дамжуулах гэж байна. Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “Hero entertainment” продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд …
Yearly Archives: 2022
August, 2022
-
9 August
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй …
-
9 August
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин …
-
9 August
Г.Занданшатар:Манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг өнөөдөр (2022.08.09) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын …
-
9 August
Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно
ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр …
-
9 August
“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг есөн дүүрэгт өрнүүлэхээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамж гарсан. Удирдамжийн дагуу шарилж устгах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Аяны талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Үзмээгээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: -Аяны нэгдүгээр шат хотын хэмжээнд зургаадугаар …
-
9 August
Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ
Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж …
-
9 August
НОБГ:Утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллав
Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 01-08-ны өдрүүдэд нийт 20 удаагийн дуудлага бүртгэгдсний 13 нь гал түймрийн, 7 нь аврах ажиллагааны дуудлага байна. Дуудлагаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 400 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан юм. Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд …
-
9 August
Б.Мөнхбаяр:Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг
Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам 711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг. Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг. Өдөр бүр үүрийн жингээр ажилдаа гардаг зам талбайн үйлчлэгчийн ажлын ачаалал багагүй. Хойшид гараар цэвэрлэх үйлчилгээг багасгаж, тусгай зориулалтын авто машины цэвэрлэгээг нэвтрүүлэх бодлогыг …
-
9 August
БНСУ-тай эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн БНСУ-ын Кёнсанбүг мужийн Захирагч Ли Чол Ү-г хүлээн авч уулзлаа. Мөн БНСУ-ын Эрчим хүчний агентлагийн захирал Ли Сан Хун, Кёнсанбүг мужийн Хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ли Жэ Хюк, Кёнсанбүг мужийн Захиргааны Эрчим хүчний аж үйлдвэрийн хэлтсийн дарга Рю Си Каб болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, ЭХЯ-ны …
-
9 August
Хүний нөөцийг хөгжүүлэх Япон улсын JDS тэтгэлэгт хөтөлбөрөөр 16 хүн суралцахаар болжээ
Хүний нөөцийг хөгжүүлэх Япон улсын JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 21 дэх ээлжид Монгол Улсаас 15 оюутан суралцахаар тэнцжээ. Эдгээр оюутныг үдэн өгөх ёслолын арга хэмжээг наймдугаар сарын 8-ны өдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяши Элчин сайдын өргөөндөө зохион байгуулсан байна. JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 21 дэх ээлжээр Сайтамагийн их сургуульд – 2Мэйжигийн их сургуульд – 2Кюүшүгийн их …
-
9 August
Фото:НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ
Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш наймдугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй …
-
9 August
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна. 2022 оны 08 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд …
-
9 August
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын наймдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 12. Ангараг гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг …
-
8 August
Өгий нуурын эрэг орчимд авто зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж зэрэг асуудал тулгамдаж байна
Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар (2022.08.04) …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл