Yearly Archives: 2022

August, 2022

  • 8 August

    9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

    Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн.  Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм.  Шинэчлэлийн хүрээнд …

  • 8 August

    Л.Оюун-Эрдэнэ:Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт тус төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.   Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатжээ. Улмаар 2013 …

  • 8 August

    “Garuda Canti Dharma-II” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн амжилттай оролцлоо

     Бүгд Найрамдах Индонез Улсын Богор хотод байрлах “Индонезийн Үндэсний Батлан хамгаалах хүчний Энхийг сахиулах сургалтын төв”-д энэ оны 7 дугаар сарын 12-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Garuda Canti Dharma-II” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим бүрэлдэхүүн амжилттай оролцоод эх орондоо ирлээ.         Бүс нутгийн орнуудын цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны …

  • 8 August

    Г.Занданшатар: Түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргаж, хөгжүүлэх нь чухал

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар  (2022.08.05) Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллалаа. УИХ-ын даргатай хамт Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн нутагт орших Харбухын голын хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших Харбухын балгас туурьтай танилцсан. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолын дагуу “Улс, аймаг, нийслэлийн …

  • 8 August

    Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнруй нар өнөөдөр “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий …

  • 8 August

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

     БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.08.08/ бараалхав.   Уулзалтын үеэр УИХ-ын дарга, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санаагаар бие биеийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр …

  • 8 August

    АТГ:Зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 8 August

    Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

    Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна. Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй …

  • 8 August

    З.Төмөртөмөө:”Даншиг наадам-Хүрээ цам” гадаадын жуулчдыг татах ач холбогдолтой

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Монгол түмэндээ алдартай Хүй мандлын дэнжид тав дахь удаагаа зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам”наадмыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болохын хувьд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй …

  • 8 August

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв. Гадаад харилцааны …

  • 8 August

    Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд …

  • 8 August

    Б.Батцэцэг:Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр /2022.08.08/албан ёсны хэлэлцээ хийв.   Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв. Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын …

  • 8 August

    Ван И: Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжихээ дахин нотолсонд талархал илэрхийлж байна

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.07/ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. Албан ёсны айлчлал өнөөдөр /2022.08.08/ үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Төрийн ордонд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Төрийн …

  • 8 August

    Б.Мэндсайхан: Ашиглагдахгүй байгаа дэд бүтцийг өргөжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал

    Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхантай ярилцлаа. – Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоолоор Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрыг байгуулсан. Энэ хүрээнд та бүхнийг нийслэл орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. Ажлаа эхэлсэн үү? …

  • 8 August

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад айлчилж байна

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.07/ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Монгол, Хятадын …