Monthly Archives: January 2023

January, 2023

  • 25 January

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны  сонгон шалгаруулалт зарласан бөгөөд бүртгэлийн үе шат энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дуусан, нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлагдсан ажлын байранд …

  • 25 January

    “Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, …

  • 25 January

    Ж.Чинбүрэн:Элэгний гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” нийгэмлэгийн санаачилгаар иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ үеэрээ элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав.  Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс иргэд уг вирусийн эмийг …

  • 25 January

    Н.Амарсанаа: Хараалын үгний араас хайрын үг сонсоно гэдэг бол огиудас хүргэмээр мэдрэмж

    Гэр бүлийн зөвлөгөө булангийн 2023 оны анхны дугаарын зочноор гэр бүл судлаач Н.Амарсанаа уригдан оролцлоо. Сэдэв:Үг, Үйлдэл Гэр бүл судлаач Н.Амарсанаа:Орчин үеийн эрчүүдийн  хамгийн дутагдалтай тал бол хараалын үг, доромж утгатай үгийг эхнэртэй хэлж байна. Хараалын үгний араас хайрын үг сонсоно гэдэг бол огиудас хүргэмээр мэдрэмж. Тиймээс болж өгвөл анх амласан амлалтаа бодож амьдралынхаа ханиа  насан туршдаа хайр халамжаар дүүргэхийн …

  • 25 January

    АТГ:Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татсан

    Нүүрсний гэх тодотголтой хэрэгт гурван байгууллагын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна. Авлигатай тэмцэх газарт 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер …

  • 25 January

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв

    Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Бадамдоржийн Батхишиг,ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх …

  • 25 January

    Зургаан дэд төв байгуулах хөтөлбөрийг 2025 он хүртэл сунгахыг хүсэв

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад зааснаар Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэйгөөр төлөвлөжээ. Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр 2014-2023 он хүртэл гурван үе шаттай хэрэгжиж, зургаан дэд төвийг байгуулах юм. Одоогийн байдлаар Баянхошуу болон …

  • 25 January

    Б.Тамир:Ирэх хоёрдугаар сард шинэ автобуснууд ирнэ

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа. -Шинээр орж ирсэн автобуснуудыг хэдэн чиглэлд үйлчилгээнд явуулж байна вэ? -Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд …

  • 25 January

    Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргажээ

    Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдол цөөнгүй гарсан. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд …

  • 25 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

    Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 4. Буд гараг. Шувуун хошуут одтой, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. 2023 оны 01-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, …

  • 24 January

    Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн …

  • 24 January

    ОУХМ Т.Баярцэцэг “UNC-2023” анхдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

    Монгол Улсад хөгжиж байгаа спортын шинэ төрөл “Laser-run” буюу лазер буудлага, гүйлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар “UNC-2023” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас гурван тамирчин оролцож, мөнгө, хүрэл медаль хүртлээ.  Эмэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын газрын  харьяа Үндэсний аврах бригадын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат хүрэл медалийн эзэн болсон бол …

  • 24 January

    А.Мөнхжаргал:Хоёр байршилд зам өргөтгөж, дөрвөн байршилд шинээр байгуулна

    Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг зохицуулагч А.Мөнхжаргал танилцууллаа. Тус төсөл 2022-2026 он хүртэл хэрэгжих бөгөөд гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Иж бүрэн гудамж, зам байгуулах ажлын хүрээнд зургаан байршилд гудамж замын ажлууд хийнэ. Ингэхдээ хоёр байршилд замыг өргөтгөн, шинэчлэн засварлах бол дөрвөн байршилд шинээр зам байгуулах юм. Мөн Тээврийн ухаалаг системийн хүрээнд замын хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, …

  • 24 January

    Нэг тонн хүнсний хог хаягдлыг булшлахад гурван тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг

    Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас санхүүжиж байгаа. Энэ нь иргэд, байгууллагын оролцоотой хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах туршилт хийх төсөл бөгөөд үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбарыг тодорхой болгох ажил 98 хувьтай хэрэгжиж байна. Мөн хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах хүрээнд …