Monthly Archives: January 2023

January, 2023

  • 26 January

    Архангай аймаг 2023 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарлалаа

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймаг орон нутгууд өөрийн онцлогтоо тулгуурлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаад байна. Тодруулбал, Архангай аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаас 2023 оныг “Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлалаа. Зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын Захирамжаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний жилийн төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг томиллоо. Ажлын …

  • 26 January

    Прокурорын байгууллага авлига, албан тушаалын 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын 2041 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 547 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл хүргүүллээ. Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, …

  • 26 January

    11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаад зудтай, 13 аймгийн 44 сум цагаанаар зудархуу байна. Тодруулбал,  Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Халзан, Түмэнцогт, Хэнтийн Өмнөдэлгэр,  Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандалд …

  • 26 January

    Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа

     “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.  Тус ажлын …

  • 26 January

    ОБЕГ:Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан дуудлага өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс …

  • 26 January

    Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

    Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахална. 2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпод оролцох Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулж, шинэчлэн байгуулан, тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, олон улсын тэмцээн, наадамд оролцуулах, бэлтгэл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж эхлээд байна.

  • 26 January

    Орчин үеийн таван төрөлтийнхөн азийн наадмаас олимпын эрхээ авна

    Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулж, Парисын олимпын эрх олгох шалгуурыг баталлаа. Олимпын эрх олгох тэмцээний нэг нь Ханжоугийн Азийн наадам болжээ. Азийн наадмаас таван эрх олгох юм. Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн тавдугаар сард болох Каирийн Дэлхийн цомоос эхлэх бөгөөд үүний дараа тивүүдийн АШТ, 2023, 2024 оны дэлхийн АШТ-ээс …

  • 26 January

    Уулын цанын шинэ хатан хаан

    Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв. Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна. “Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү …

  • 26 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны 01-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …

  • 25 January

    Гэр бүл судлаач Н.Амарсанаа:Өөртөө итгэлгүй хүн хардамхай байдаг

    Гэр бүлийн зөвлөгөө булангийн энэ удаагийн дугаарт гэр бүл судлаач Н.Амарсанаа уригдан оролцлоо. Сэдэв:Хардалт Гэр бүл судлаач Н.Амарсанаа:Өөртөө итгэлгүй хүн хардамхай байдаг.Итгэл бол шилтэй адил. Итгэл гэдэг жилээр холдож, секундээр алдардаг гэдэг үг байдаг. Тиймээс амьдралынхаа туршид ханийнхаа итгэлийг дааж үнэнч байвал та хардалт гэдэг зүйлээр харилцаагаа бусниулахгүй. Монгол гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа томоохон асуудал бол гэр бүлээс гадуурх бэлгийн …

  • 25 January

    Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.

  • 25 January

    Д.Амарбаясгалан: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хууль судлалын судлаач нар Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ тавьж, Ажлын хэсэг байгуулсан. Ер нь ирээдүйд Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилж явбал улс орны хөгжил …

  • 25 January

    Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй

    Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан тус санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага …

  • 25 January

    Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” алтан медаль хүртлээ

    “UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ спорт брейкингийн тэмцээнээр өндөрлөлөө. Монголын спорт брейк бүжгийн холбоо, UNC хамтран хоёр дахь удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт 40 гаруй тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа. Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” буюу Ганбалтын Ган-Өлзий өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, финалд 2022 оны аварга “DUK” Чулуунбаатарын Дөлгөөнийг ялж аваргаллаа. Энэ төрөлд хүрэл медалийг анх …

  • 25 January

    ОУХМ Г.Ануужин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

    “UNC-2023” спорт холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэр дүнгээр 217 кг өргөж, огцом өргөлтөөр өөрийн тогтоогоод байсан 96 кг-ын дээд амжилтыг 99 болгон шинэчилсэн юм.