Д.Амарбаясгалан: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хууль судлалын судлаач нар Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ тавьж, Ажлын хэсэг байгуулсан. Ер нь ирээдүйд Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилж явбал улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй юм гэдэг саналаа гаргаж өгөх хүсэлтэй байна гэдэг дээр үндэслэн Ажлын хэсэг байгуулж ажилласан.

Шинэ Үндсэн хуулийг биччихлээ гээд одоо шууд батална гэж байгаа зүйл огт биш. Үүнийг хэн шийдэх үү гэвэл Монголын ард түмэн л шийднэ. Шинэ Үндсэн хууль батлах бол хэрхэн ажиллахыг өнөөгийн Үндсэн хуульд заасан байдаг. Үүнийг эрх барьж байгаа нэг нам, эсвэл Засгийн газар шийдэхгүй.

Гагцхүү ард нийтийн санал асуулгаар л шийднэ гэж Үндсэн хуульд маш тодорхой заасан. Ард нийтийн санал асуулга явуулж, иргэд дэмжиж байгаа тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой гэсэн үг. Нэг намын захиалга, заавраар ч хийх боломжгүй юм. Үүнийг шийдэх эрх ард түмэнд бий.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр бичих хоёр асар их ялгаатай. Нэмэлт, өөрчлөлт бол өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлыг цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар шийдэхэд гол зорилго оршдог. Шинэ Үндсэн хууль гэдэг бол өнөөгийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн заалтын 35 хувиас илүүгүй заалтыг өөрчлөх болсон тохиолдолд яригддаг. Шинээр Үндсэн хууль бичиж, батална гэдэг өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Үг үсэг, заалт бүрээр нь ярьдаг. Шинэ Үндсэн хууль бичиж, хэлэлцэж, батлагдахад багадаа 2-3 жил орно гэж судлаачид үздэг” гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …