Monthly Archives: April 2023

April, 2023

  • 7 April

    Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг дэх шинэ үйлдвэрийн явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр Морингийн даваанд хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж буй. Нийслэлийн Засаг даргын …

  • 7 April

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохирмжгүй

    Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 07. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 16. Сугар гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 7 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 …

  • 6 April

    “Хөдөлмөр” хотхон хүүгүй, урьдчилгаагүй, компанийн хувь лизингээр байртай болох боломжийг олгоно

    Өнөөдөр  барилга бүтээн байгуулалтын Сүмбэр цамхаг ХХК болон Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нарын хамтарсан “Хөдөлмөр” хотхоны шав тавих ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр “Сүмбэр цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дэлгэрмаа “Тухайн нутаг дэвсгэр Монгол Улсын анхны тоосгоны үйлдвэр байсан газар. Барилгачин бид нарын анхны хана босгох ажил тоосго. Тоосгоны үйлдвэрийн суурин дээр манай компанийн төсөл хэрэгжих болсонд баяртай байна. …

  • 6 April

    С.Бямбацогт: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хугацаанд нь дуусгахгүй бол хатуу хариуцлага тооцно

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.06/ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, …

  • 6 April

    Н.Ганибал: Төрийн албаны цалин хэт бага байгаагаас төрд ажиллах хүнгүй боллоо

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцлээ. Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал Төрийн албаны зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Төрийн албанаас гарч байгаа гол шалтгаан бол цалин. Өөрийн хүсэлтээр гарч байгаа иргэд гадагшаа гарч амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажил хийхээр явж байна. Төрийн албаны …

  • 6 April

    Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд цалингаа 50–иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

    Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2022-2023 онд байгуулсан “Хамтын хэлэлцээр”-ийн биелэлт хангалтгүй байгаа тул Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос жагсаал, цуглааныг өнөөдөр /2023.04.06/-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны шинжлэх ухааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын багш, ажилтан оролцлоо. …

  • 6 April

    Б.Баярсайхан:ГБХЗХГ-ын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай хүнийг оруулж өгөөч ээ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.06/ үдээс өмнөх  нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг  хэлэлцлээ. Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Төрийн албаны зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалт удаж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд сэтгэлтэй, шаардлагыг бүрэн …

  • 6 April

    Д.Амарбаясгалан: Ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна

    “Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцож байна. Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцлаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, …

  • 6 April

    З.Дашдаваа: Т.Бадамжунайг авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

    Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирлээ. АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдийн асуултад …

  • 6 April

    С.Мяндасмаа: Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын салбар дахь төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангана

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаатай төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.  -Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ оны нэгдүгээр сарын 10-нд Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Тус хуулийг яагаад шинэчлэн батлах шаардлагатай болсон бэ? -Төмөр замын тээврийн тухай хууль анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын …

  • 6 April

    С.Батбаатар:Жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэхэд УИХ хоёр томоохон арга хэмжээ хэрэгжүүлнэ

    Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын холбоотой (ОУПХ) хамтран Жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах талаарх семинарыг өчигдөр (2023.04.05) Төрийн ордонд зохион байгууллаа. Семинарыг нээж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг үг хэллээ. Тэрбээр, Жендерийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх нь парламентын хөгжлийн чухал үзүүлэлт байдаг. Монгол Улсын …

  • 6 April

    Г.Билгүүн: Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна

    2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа. Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнээс гадна нүхэн гарц, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний замын тохижилтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр …

  • 6 April

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.Хуулийн төсөл соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн …

  • 6 April

    Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, тогтвортой хадгалагдахад боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө

    “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өчигдрийн ээлжит  хуралдаанд танилцууллаа. Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар …