Monthly Archives: October 2023

October, 2023

  • 27 October

    Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна

    Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1070 дугаартай Төлөвлөгөө  батлах тухай захирамжийн дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж буй. Томуугийн вакцин нь …

  • 27 October

    Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулж байгаа  Гамшгаас хамгаалах команд штабын  сургуулийн хүрээнд өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр,  аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн  Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт нарын …

  • 27 October

    Ж.Чулууны ”Уран хас” балет 50 нас хүрлээ

     Монголын Үндэсний шилдэг бүтээл “Уран хас” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх тоглогдсоноос хойш ийнхүү 50  жилийн ойтойгоо золгож байна. “Уран хас” балетыг Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ. Тавин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. …

  • 27 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 14. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр …

  • 26 October

    Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам амжилттай болж, өнөөдөр гала тоглолтоо хийлээ. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Энэ жилийн наадмын …

  • 26 October

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон бусад …

  • 26 October

    Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохын эсрэг байна

    НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжээд байна. Энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулав. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байсныг даван гарч чадлаа. Нэг жилийн өмнө нөхцөл байдал хүндхэн байсан. Орлого байхгүй. Валютын нөөц нь 2.4 тэрбум ам.долларт хүрч, сандарсан. Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байх юм. Олон улсын …

  • 26 October

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа. Оросын Холбоотой Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, …

  • 26 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, …

  • 26 October

    ХЭҮК “ОюуТолгой” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

    Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “ОюуТолгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа, уурхайд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдалтай танилцаж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах, …

  • 26 October

    Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье

    Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг) …

  • 26 October

    Д.Мөнх-Эрдэнэ: Би шоронгоос амьд гарах эсэхдээ эргэлзэж байна

    Д.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие ШШГХ 413 дугаар хорих ангийн албан хаагчдын хууль ёсны тавигдсан шаардлагыг биелүүлж ямар нэгэн зөрчил дутагдалгүй өнөөдрийг хүртэл хорих ял эдлэж байна. Гэтэл …

  • 26 October

    Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшиллоо

    Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус …

  • 26 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 12. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, үхэр, хонь, …