Monthly Archives: October 2023

October, 2023

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд …

  • 29 October

    Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

    Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ. Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн …

  • 27 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам …

  • 27 October

    Морьтон баатрууд “Монгол хаан”-ы сурталчилгааг Лондонд хийж байна

    Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын (West End) хамгийн том 2359 суудалтай танхим болох Колизей театрт найруулагч Б.Баатарын шинэчилсэн найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уг тоглолтын бэлтгэлийг Монгол, Британий продюсерууд, маркетингийн баг, уран бүтээлчид нийт …

  • 27 October

    НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох 100 мянган иргэний саналыг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023 оны 10 дугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянга …

  • 27 October

    “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газрыг чөлөөлж эхэллээ

    Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж байна. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж …

  • 27 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх саналыг ОХУ-д тавьжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил …

  • 27 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриалав

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд  оролцож, үг хэллээ. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат болох  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, …

  • 27 October

    Их багтаамжийн автобус нэвтрүүлэх, Улаанбаатарын шинэ тойрог замын сүлжээ бий болгох төслийг дэмжихээ илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа. Ерөнхий сайд нар дөрвөн сарын өмнө Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны …

  • 27 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан. Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын …

  • 27 October

    Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ

    БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд хүч үзсэн Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон тамирчин бөгөөд өмнө нь “Гуанжоу-2010″-аас мөнгө, “Инчёон-2014″-өөс хүрэл медаль хүртсэн анхны тамирчин …

  • 27 October

    Гавьяат тамирчин Э. Содномпилжээ Азийн наадмаас МӨНГӨН медаль хүртлээ

    БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө.  Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.  Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл (“Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө) медаль хүртэж …

  • 27 October

    “УБТЗ” ХНН: Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр БНХАУ, ОХУ-ын талтай тохиролцлоо

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Оросын төмөр замууд” НХН-ийн харьяа Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров, “Хятадын төмөр замын төв …

  • 27 October

    Г.Одонцэцэг: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд бодисын солилцоог сайжруулах хоол унд идэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй

    Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан-Бодь сэтгэлтэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор, Гавьяат эмч Г.Одонцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна. -Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ханиадыг  уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний …

  • 27 October

    “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ орон даяар эхэллээ

    Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 0-17 насны 61,016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй …