Monthly Archives: October 2023

October, 2023

  • 26 October

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. 2023 оны аравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …

  • 25 October

    Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

    Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.25-ны өдрийн 2023/ШТ/193 дугаар шүүхийн тогтоолыг  бүрэн эхээр нь хүргэж байна. Шүүхийн процессын тойм: №02, 2023.10.25 Шийдвэрийн төлөв: Хүчин …

  • 25 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” …

  • 25 October

    АШУҮИС эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, зарим эмнэлгүүдийн захирлуудыг өглөөний цайнд урьж, харилцан санал солилцож, ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээгээ сунгалаа. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн хүний нөөцийг чанартай бэлтгэх, оюутан хөгжил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгдсэн хөтөлбөрөөр технологийн дагуу зохион байгуулах, нэг нэг …

  • 25 October

    Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь жилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх …

  • 25 October

    Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно

    Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно. Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн …

  • 25 October

    АТГ:Допингийн шинжилгээ авахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/  мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээний талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Монголын үндэсний Допингийн эсрэг ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үндэсний бөхийн улсын болон дотоодын шинж чанартай барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн …

  • 25 October

    АТГ:Ногоон автобусны хэрэгт холбогдуулан 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/  мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ногоон автобусны хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ-аас ногоон буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус гэхгүйгээр нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. -Автобус худалдан авах ажиллагаа …

  • 25 October

    “Циркийн Гүнж” олон улсын наадмын Гран-при шагналыг Монгол охид хүртлээ

    Энэ сарын 19-22-ны өдрүүдэд ОХУ-ын Саратов хотын циркт  “Принцесса Цирк” буюу “Циркийн Гүнж” дэлхийн эмэгтэй циркчдийн ес дэх удаагийн олон улсын наадам зохион байгуулагдлаа. Тус наадмын Гран-при шагналыг Монголын охидын хамтлаг хүртсэн байна. Тэд каучук үзүүлбэрээр эл шагналыг хүртсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Каучук гэдэг нь биеийн уян налархай байдлыг харуулсан циркийн акробат үзүүлбэр аж. Тус наадамд Франц, Герман, Этиоп, …

  • 25 October

    Шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

    Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын Хоёрдугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:39 цагт ирсэн. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны …

  • 25 October

    Э.Мөнхнасан: Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн RFID буюу цахим гэрчилгээг орон даяар нааж эхэлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай ярилцлаа. RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг хэзээнээс ашиглаж эхлэх вэ. Ач холбогдлын тухайд? -Улсын хэмжээнд 2023 оны арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар эхлүүлнэ. Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байна. Орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэд наана. RFID …

  • 25 October

    Монголын үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ

    Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж,  Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна. Тодруулбал, тус …

  • 25 October

    Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болно

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол өнөөдөр (2023.10.25) 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Тус сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг товлосон хугацаанд бүртгэсэн бөгөөд Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол зохион байгуулах тухай …

  • 25 October

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна. 2023 оны аравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …

  • 25 October

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 11. Буд гараг. Шувуун хошуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь …