Yearly Archives: 2023

June, 2023

  • 13 June

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Урин дулааны улиралд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө голын эрэг дагуу амарч, зугаалахдаа эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад усанд осолдож, амиа алдах тохиолдол олон гардаг. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлийн хэмжээнд 20 том хүн, найман хүүхэд усанд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын Усны ослоос урьдчилан сэргийлэх тухай захирамж гарлаа. Захирамжаар хүний амь усанд эрсдэхээс урьдчилан …

  • 13 June

    Г.Занданшатар: Монгол Улс Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна хэмээн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хуульчилсан цорын ганц улс юм

    Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт /2023.06.12/ өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэллээ. Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл, улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн, …

  • 13 June

    ОБЕГ:Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

    Улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар энэ сарын 11-нд ОХУ-аас Монгол улсын хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна. …

  • 13 June

    Мартин Чунгонг: Дэлхийн 90 гаруй улсын парламент эмэгтэйчүүдийн квотыг хуульчлан тогтоосон

    Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд /2023.06.13/  эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэлсэн. Түүний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон …

  • 13 June

    “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлэг эхэллээ

    “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-“Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын “Aлтай судлалын олон улсын чиг хандлага” сэдэвт салбар хэлэлцүүлгийн эхний хэсэг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд /2023.06.13/ болж байна. Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн ахлах багш, доктор Д.Анхбаяр чиглүүлэв. Салбар хэлэлцүүлгийг нээж, …

  • 13 June

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 25. Ангараг гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …

  • 13 June

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар 30 хэм давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай …

  • 12 June

    Б.Түвшинжаргал: “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг 9 сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

        Хөвсгөл аймагт  сүндэрлэх “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад зориулсан “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолт энэ сарын 9-ний өдөр  Улаанбаатар паласт  боллоо. Тоглолтыг Хөвсгөл аймгийн уугуул Toonot Records-ийн продюсер Э.Дэлгэрмөрөн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Баясгалан нар санаачлан зохион байгуулсан юм. Дөрвөн цаг үргэлжилсэн “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтод “Увертюра” хамтлаг, …

  • 12 June

    БНСУ-ын Ногоон эмнэлгийн баг СХД-ийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүллээ

    2023 оны 2-р  сард ЭМЯ, БНСУ-ын Ногоон эмнэлэгтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны дагуу БНСУ-ын Ногоон эмнэлэг, RHP компани болон бусад холбогдох талууд хамтран 6 сарын 05-ны өдрөөс 9 өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран бага насны хүүхдүүдийн дунд элбэг …

  • 12 June

    Өсвөрийн байгаль хамгаалагчид байгальд ээлтэй төслүүдээ амжилттай хэрэгжүүлж дууслаа

    Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг ТББ, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран “Хургатай хайрхан” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн ЕБС-ийн 12-16 насны 30 оролцогч өнгөрөгч Ням гарагт болсон хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр өөрсдийн хэрэгжүүлсэн бичил төслийн танилцуулгыг хийж, сурсан, мэдсэн зүйлсээ хуваалцлаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү “Өсвөрийн байгаль …

  • 12 June

    “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно. “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг …

  • 12 June

    Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хуримаа хийлээ

    Мэргэжлийн сүмогийн өнгөрсөн сарын Нацү башегийн түрүү бөх, 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр хуримын ёслолоо хийлээ. Түүний эхнэр нь монгол бүсгүй бөгөөд тэд ахлах сургуульд байхдаа танилцжээ. Тэдний хурим 2018 оны хоёрдугаар сарын 15-нд товлогдсон ч “Ковид-19” халдвар, өөр олон хүчин зүйлээс шалтгаалж хэдэн жил хойшлогдоод байв. Хосуудын хуримын ёслолд 800 орчим хүн цугласан бөгөөд озэки Такакэйшо, озэки асан …

  • 12 June

    С.Одонтуяа: Тогтвортой хөгжлийн эрэлхийлж байгаа улс орон бүр жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд ахиц дэвшил гаргах ёстой

    Улаанбаатар хотноо маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.12) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жилийн чуулга уулзалтаар “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа мэдээллийнхээ эхэнд дурдаад, …

  • 12 June

    НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ

    Өнөөдөр /2023.06.12/ “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж …

  • 12 June

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4 хүний амь насыг авран хамгааллаа. Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Мөн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр …