Yearly Archives: 2023

June, 2023

  • 7 June

    “ICT Expo 2023” зургаадугаар сарын 9-11-нд болно

    Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo 2023” энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 9-11-нд болно. Мөн энэ хүрээнд зургаадугаар сарын 8-нд тус салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог хангах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх форум болох юм. Арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны …

  • 7 June

    “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул …

  • 7 June

    Х.Болормаа:Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа мэдээлэл өгөв. Сүхбаатар дүүрэг 1965 онд байгуулагдсан, 20.8 мянган га газар нутаг, 145 мянга орчим хүн ам, 39 мянга гаруй өрх бүхий 20 хороотой. Төрийн болон төрийн бус өмчийн 49 сургууль, 64 цэцэрлэгтэй. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар …

  • 7 June

    111 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өгөв. Тэрбээр “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 111 байршилд 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Энэ дагуу 105 иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү 12 …

  • 7 June

    Д.Цэнд-Аюуш: Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 1339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж …

  • 7 June

    УЕПГ:Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 28 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ

    Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 340 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 14 шаардлага хүргүүллээ. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 28 байгууллага, албан …

  • 7 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ. Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд …

  • 7 June

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

    Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 07. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 19. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 7 June

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

      Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална. 2023 оны зургаадугаар сарын 07-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар 12-14 метр, нутгийн зарим …

  • 6 June

    “Бэлтэс мөрөн” компанид холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 400 гаруй хүн оролцож байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11 цагт Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд …

  • 6 June

    Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.06) хуралдаанаар Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм. Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн агаарын …

  • 6 June

    Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ОБЕГ-ын дэд …

  • 6 June

    Н.Мандуул:3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан МАХ, ГУРИЛЫН компаниудад ШӨХТГ-аас шалгалт оруулж эхэллээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад шалгалт оруулж эхэлжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэллээ. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 онд батлагдсан. Уг хуулийн …

  • 6 June

    40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа. “Хот тосгоны төлөвлөлт, …

  • 6 June

    УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ

    Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх, өвчний түүх нээх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан  иргэдэд үйлчилж эхэллээ. Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд нэг цэгийн үйлчилгээ хэсгээс эмнэлэгт хэвтэх …