БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Аврах багийн …
Yearly Archives: 2023
February, 2023
-
13 February
Г.Занданшатар:Улсын Их Хурал “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. Тэрбээр “Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье. 1.Монголын төр түүхэндээ 2 дахь удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр …
-
13 February
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 23. Сумъяа гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэйхар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд …
-
13 February
Улаанбаатар өдөртөө 7-9 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 2023 оны хоёрдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын …
-
10 February
2022 оны Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Г.Ганбаяр шалгарав
Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудалд боллоо. Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм. Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны …
-
10 February
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 802 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 103 гомдол, мэдээллийг …
-
10 February
Улаанбаатар хотод “SAZ LE60” маркийн хоёр автобусыг туршилтаар явуулна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар өнөөдөр хүлээн авлаа. Тус автобуснуудыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн бөгөөд нэг жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм. “SAZ LE60” маркийн автобус нь 56 хүний багтаамжтайӨвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэйКамержуулалтын системтэйХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай45 …
-
10 February
Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд цогц бодлогын хүрээнд эрс өөрчлөлт хийх шаардлагатай
Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, мэдээлэл танилцууллаа. Оны эхэнд өнгөрсөн оны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн үр дүнгээ дүгнэж, энэ оныхоо дүр төрх, сорилт, боломжоо хэлэлцэж, …
-
10 February
Л.Оюун-Эрдэнэ:Иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” уриан дор хэрэгжүүлж буй хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцлаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд нарын хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллав.Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг дүүргийн хэмжээнд 383892 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдахаас …
-
10 February
Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Ерөнхийлөгч тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагаа хоёр …
-
10 February
С.Батбаатар: Зөвлөлдөх санал асуулгаар нэг асуудлыг биш, нийт улс орны хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Санал асуулгын эхний үе шат энэ оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болж өнгөрлөө. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж …
-
10 February
Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүсэд 10 аймгийн 545 өрх отроор өвөлжиж байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүс нутагт ажиллаж байна. Тус нутагт 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй мал өвөлжиж байгаа талаар тус багийн Засаг дарга Ж.Март хэллээ. Оторчдын нэг болох Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 …
-
10 February
Азийн наадмын Хоккейн аваргууд Парисын олимпын эрхээ авна
Олон улсын хоккейн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ. Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц эрхээ шууд авах бол тивүүдийн АШТ-ээс таван эрхийн эзэд тодорно. Эрх олгох эдгээр тэмцээний нэг нь Азийн наадам байх юм. …
-
10 February
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын …
-
10 February
2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна. Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл