Yearly Archives: 2023

November, 2023

  • 15 November

    Улаанбаатар хотын үер усны байгууламжийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” …

  • 15 November

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 815 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 15 November

    Э.Нанзаддорж Пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Литва улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны есөн тамирчин хүч үзэж буйгаас эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж шахалтын төрөлд цээжнээс 162.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ.  Мөн тэрбээр таталтын төрөлд 222.5 кг-ыг татаж, суултын төрөлд 225 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.  

  • 15 November

    “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд нэг хувийн хүүтэй 500 хүртэл сая төгрөгийн бизнесийн зээл олгоно

    Монгол Улсын Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого, бага хүүтэй зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг өсгөх чиглэлд олон ажил хийж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар “Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн …

  • 15 November

    Шинэ клип: Увс аймгийн театрын уран бүтээлчид хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ

    Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болох Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, Ц.Батсайхан, жүжигчин Нямка нар хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ.

  • 15 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 2. Буд гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ …

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. …

  • 14 November

    “Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

    “Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэгт Монголын хүүхдийн байгууллагад ажиллаж байсан 60 гаруй ахмадууд хот, хөдөөгөөс оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад ахмад ажилтны оролцоо, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл авч санал солилцлоо. Мөн тэд дараах сэдвийн хүрээнд …

  • 14 November

    Д.Түвшинсайхан: Сэтгэлд минь хамт эгшиглэж байдаг их хүмүүн Ц.Батчулуун багшдаа монгол түмний талархлыг өргөе

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв. Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан“Суут Богд, их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, энэ их алдраар овоглосон Монгол төрийн Тэргүүн зэргийн одон хүртэж байгаадаа Морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид болон миний бие …

  • 14 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.  Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,  Дэлхий даяар тархан суугаа элэгт нэгт монгол ахан …

  • 14 November

    Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.  Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан …

  • 14 November

    “Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар бүтээлээ

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо. Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэв. Энэ бүтээл Чингис хаан болон түүний залгамжлагчдын бүтээсэн түүх, …

  • 14 November

    Төрийн далбааг мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

    Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.  

  • 14 November

    О.Номинчимэг: Гэр хорооллыг орон сууцжуулж чадвал одоо тулгамдаж байгаа олон асуудлыг шийднэ

    Хотын стандартыг хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй болгох чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа. -Нийслэлийн шинэ удирдлагын багийн баримталж байгаа стратегиас ярилцлагаа эхэлье. -Миний хувьд, ажлаа аваад гурван долоо хоног болж байна. Бид ажлаа аваад хүртээмжтэй дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах тал дээр төвлөрч ажилласан. Улмаар шуурхай хугацаанд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон …

  • 13 November

    Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу  14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж,  цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Хур тунадас орох газрууд: 13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр, 14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр, 14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн …