Монголын минь тал нутаг амар амгалан байг Мохошгүй дээдсийн минь туг сүлд өөдөө намиран байг Хөвсгөлийн уул тайг хөхрөн униартаж байг Хөгжил дэвшлийн уухайн түрлэг мөнхөд цуурайтан байг Тэс мөрөн минь мөнхөд мяралзан урсаж байг Тэнгэрлэг зон олон минь эвтэй эетэй байг хэмээсэн “Тэсийн голын нүүдэлчид 2023” өв соёлын наадам /2023.08.07/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын заагт эхэллээ. Энэхүү наадамд …
Yearly Archives: 2023
August, 2023
-
8 August
Эрүүгийн найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 07 дугаар сарын 31-ээс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. …
-
8 August
Гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоёр дахь өдрөө Баянзүрх дүүргийн үерт өртсөн 21, 27, 29 дугаар хороодод ажиллалаа. Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулж, үерт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үзүүлж байна. Тухайлбал, тус дүүргийн 127 дугаар сургуулийн байранд гэр оронгүй болсон иргэдэд түр байрлах боломжийг бүрдүүлснээс гадна үерт …
-
8 August
Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр ажиллаж, өчигдөр буюу …
-
8 August
Үерийн улмаас орон гэргүй болсон айлын тоо 22 болж нэмэгджээ
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар үерт өртөж орон гэргүй болсон 16 айл бүртгүүлсэн. Тэгвэл энэ тоо өчигдөр 22 болж нэмэгджээ. НОК-ын зүгээс тусламж, дэмжлэгийг шаардлагатай хүнд нь хүргэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ. НОК-ын Шуурхай штаб үерийн нөхцөл байдал үүссэн цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Тухайлбал, Нийслэлийн Замын хөгжлийн газар авто замыг хүчитгэх, замын зорчих хэсгийг хусаж, хайрга, дайрга тээвэрлэж, далан хөвөөний …
-
8 August
Д.Сумъяабазар:Үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил эхэлсэн
НОК-ын Шуурхай штабаас үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж эхэлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбай буюу Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусан юм. Үүний улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, …
-
7 August
Ш.Мөнхцэцэг: Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн
Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Ш.Мөнхцэцэгээс тодрууллаа. -Манай дүүргийн 43 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар ажиллаж байна. НОК-ын Шуурхай штаб болон үерт өртсөн иргэд байрлаж байгаа 127 дугаар сургууль дээр нэг баг ажиллаж байгаа. Тодруулбал, наймдугаар сарын 5-наас хойш …
-
7 August
Үерийн дараах лаг, хагшаасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Өчигдрийн байдлаар 1034 албан хаагч 156 тээврийн хэрэгсэлтэйгээр 83 рейсээр 1762 тонн лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэж ажиллалаа. Өчигдөр төв замыг цэвэрлэж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болгосон. Мөн …
-
7 August
Х.Эрдэнэбулган: Таван хошуу малаас эдийн засгийн үр ашиг сайтай нь хонь
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн малчин залуус Булган аймгийн Хангал суманд Барга үүлдрийн махны чиглэлийн илүү нугаламт хонь өсгөн үржүүлж буй Х.Эрдэнэбулганыд зочилж, малыг богино хугацаанд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар туршлага судаллаа. Х.Эрдэнэбулган одоогоос 4 жилийн өмнө суурин амьдралын хэв маягаас нүүдэлчин ахуй соёл руу шилжих шийдвэр гаргаж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 300 толгой хээлтэгч хонь авчирч аж ахуйгаа …
-
7 August
Монгол хонины мах Дубай хотын хамгийн том хүнсний худалдааны төвд худалдаалагдаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажилласны үр дүнд халал аргаар мах бэлтгэх эмиратын талын стандартыг хангаж, АНЭУ-д мах нийлүүлэх албан ёсны бүх зөвшөөрлийг анх удаа Монгол Улсын аж ахуйн байгууллага 2022 онд авсан болно. Үүний хүрээнд …
-
7 August
А.Дашням: Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж, үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа. -Үерийн …
-
7 August
Хотын соёлыг хаанаас хайх вэ?
“Соёл гэдэг ойлголтыг үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Эхнийх нь өв соёл. Монголчуудад эрт дээр үеэс уламжлагдан заяасан тэр л соёл. Дэлхийд давтагдашгүй өвөрмөц соёлын эзэд бол Монгол хүн. Харин дараагийнх нь хотын буюу олон хүн нэг дор амьдрахад нэг нэгэндээ дарамт үүсгэхгүй байхад тулгуурлаж бий болж буй зохиомол соёл юм. Энэ хоёр соёл юугаараа ялгардаг вэ гэхээр өв соёл нь …
-
7 August
Хотын соёл иргэн таны үйлдлээс эхлэлтэй
Хотын соёл гэхээр хүн бүр дүрэм, эсвэл журам, цаашлаад хууль нэхэж эхэлдэг. Гэтэл хотын соёл гэдэг бол олон хүний өмнө та өөрийгөө зөв авч явах дадал хэвшил юм. Монгол Улсын хувьд хотжих соёл эхлээд удаагүй. Дэлхийн зарим улс оронтой харьцуулахад бид хотжих соёлоороо хүүхэд шиг гэж хэлж болно. Хорьдугаар зууны дунд үеэс л хотын соёлд суралцаж явсаар өнөөдрийг хүрэв. Гэхдээ …
-
7 August
П.Эрхэмбулган:Үерт өртсөн иргэдэд 24 цагаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. – НОК-ын Шуурхай штабын дэргэдэх ерөнхий боловсролын 127 сургуулийн түр байранд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман албан хаагч 24 цагаар ажиллан, иргэдэд болон үерийн нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад үзлэг хийн, …
-
7 August
Үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна
Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх байна. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна. Үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл