Monthly Archives: January 2024

January, 2024

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2024 оны нэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 24 January

    Засгийн газар эмгэнэл илэрхийлэв

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан ослын улмаас амь насаа алба хаагчдын гэр бүлд Монгол Улсын Засгийн газар эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛ 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон …

  • 24 January

    УОК: Гал түймэрт өртсөн орон сууцны айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдруулж, түрээсийг нь төлнө

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн  урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар орон сууцанд 63 айл өрхийн 180-200 орчим …

  • 24 January

    “Күүпер” зочид буудалд Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт  2024 оны 01 сарын 24-ний 01:00 цагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амсаад байна. Галд өртсөн “Edu аппартмент” орон сууцнаас 17 өрхийн 50 том хүн, 30 хүүхдийг Баянзүрх …

  • 24 January

    А.Өнөржаргал: Галд өртсөн 23 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан ослын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний  газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өглөө.   Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх галд өртсөн 207-р байранд 56 айлд 178 иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл авсан. ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн …

  • 24 January

    Н.Сугар: Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан. Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид …

  • 24 January

    ОБЕГ: Гал түймэрт 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авcан

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан ослын нөхцөл байдлын  талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн …

  • 23 January

    Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ

    “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн зохион байгуулж байгаа Баянхонгор аймагт байгуулагдсан ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. “Ингэн эрдэнэ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр ингэний сүүг хатааж бэлтгэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагаатай нь танилцав. Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхдийн угжны сүүнд шууд хэрэглэх боломжтойг тус үйлдвэрийн газрын захирал Д.Хишигбаяр …

  • 23 January

    ХЭҮК: Аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар тусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ХЭҮК-оос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. …

  • 23 January

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 808 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 74 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг …

  • 23 January

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Н.Энхбаяр сонгогдлоо

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны анхны хурал   өчигдөр болж даргаа сонголоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.5-д “Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч Р.Рэнцэнбазар дурдаад, Зөвлөлийн даргад нэр дэвшигч Н.Энхбаяр, Н.Ууганбаатар нарын талаар танилцуулж …

  • 23 January

    Энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршийн тэмцээнд Монгол улсын алба хаагчид тэргүүллээ

    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, ажилтнуудын дунд зохион байгуулсан “NORCON” маршид Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны дайчид тэргүүллээ.          Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж …

  • 23 January

    Уулын цана: Х. Халиун 42-р байрт оров

    “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг …

  • 23 January

    Албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 43 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 15-аас 19-ний өдрүүдэд 225 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мансууруулах эм, …

  • 23 January

    Байгууллагын дотоод удирдлагыг цахимжуулсан Монгол залуус

    Манай улсын төрийн болон хувийн байгууллагуудын ажил, үйлчилгээ одоогоос 10 гаруй жилийн өмнө цаасан хувилбартай, хаалганаас хаалганы хооронд канондсон бичиг, баримт зөөдөг л дүр төрхтэй байв. Тэгвэл монгол залуус зах зээлийн энэхүү сул орон зайг дүүргэж, бүх төрлийн үйл ажиллагаа явуулагч албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дотооддоо буюу ажлын орчиндоо технологи ашиглан өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбараар шийдэх боломжтой “Эйбл” …