Monthly Archives: August 2024

August, 2024

  • 30 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулсан Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төсвийн тодотголын хамт хэлэлцэн баталсан Улсын Их Хуралд талархал илэрхийллээ. Мөн Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ нь …

  • 30 August

    Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан …

  • 30 August

    П.Эрхэмбулган:Нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн

    Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа. -Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ? -Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт …

  • 30 August

    Д.Амарбаясгалан:Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкуудад байршуулан алдсан асуудалд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах ёстой

    УИХ-ын ээлжит бус чуулган ажлын 12 хоногийн хугацаанд хуралдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, нийт ард иргэд ээ Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламентын засаглалд шилжсэн цагаас хойш Улсын Их Хурлын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдуулж байна. Энэ удаагийн …

  • 30 August

    2024-2025 оны хичээлийн жилийг Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх жил болгон зарлав

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн санаачилгаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэдийн шударга шүүх ТББ хамтран 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгон зарлалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Сүүлийн 30 гаруй жил манай улсад …

  • 30 August

    Г.Дамдинням: 2022 онд Д.Сумъяабазар “Aqua garden” хотхоны газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээж орон сууцны зориулалттайгаар эзэмших, ашиглах гэрчилгээг дахин олгосон

    УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /2024.08.30/ “Aqua garden” хотхоны газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Газрын наймаа, хууль бус үйлдлүүдийн тод жишээ болсон ард түмний дунд авлига хороолол гэж нэрлэгдсэн “Aqua garden” хороололд Ерөнхий сайд, хотын дарга, УИХ-ын гишүүд очоод ч дийлэхгүй байна. Аливаа юм хэмжээтэй. Монгол Улсад эзэн, хууль, шүүх байгаа бол энэ даварсан үйлдлийг зогсоож хариуцлага тооцох ёстой. …

  • 30 August

    Д. Амарбаясгалан: “Aqua garden” хотхоны газарт Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгогдсон зөвшөөрлийг хэн өгсөн гэдгийг тодорхой болгох шаардлагатай

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Aqua garden” хотхоны газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Энэ асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар дараах байр суурийг илэрхийлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд “Aqua garden” хотхоны газар …

  • 30 August

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСВУ-ын Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн Байнгын дэд дарга Нгуен Гао Фук тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Куанг Нгай муж нь 5000 км/кв нутаг дэвсгэртэй 1.3 сая хүн амтай. Аж үйлдвэрлэл хөгжсөн муж юм. Мужийн эдийн засагт газрын тосны олборлолт ихээхэн жин дардаг бол, ХАА- н салбараас 17 хувийг нь бүрдүүлдэг. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан …

  • 30 August

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

    Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны …

  • 29 August

    Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

    Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж …

  • 29 August

    Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс …

  • 29 August

    Таеквондо: У.Сүрэнжав өнөөдөр тулалдана

     “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр эхэлж, 168 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Өнөөдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав Улаанбаатарын цагаар 19:05 цагт өрсөлдөх юм. У.Сүрэнжав нь 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба …

  • 29 August

    “Miss Universe-2024” тэмцээнд З.Номинзул оролцоно

    73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн арваннэгдүгээр сард Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдах гэж байна. “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.  “Miss Universe-2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор З.Номинзул сонгогдлоо. Тэрбээр “Miss Universe Mongolia-2023” тэмцээний үндэсний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. …

  • 29 August

    Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ

    Перу улсын нийслэл Лима хотноо 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль, 50кг жинд Орхон аймгийн “Орхон Иппон Дожо Хангарьд” клубийн тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ.  

  • 28 August

    Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ

    Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж,  Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань …