“Парис 2024” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК), “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. Улмаар Олимпын наадамд Монголын багийн ганц медалийг хүртсэн Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгож, Скайтел компаниас шинээр гаргаж буй “6999…..”, “6969….” алтан …
Monthly Archives: August 2024
August, 2024
-
21 August
Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль зохион байгуулагдана
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран наймдугаар сарын 23- 25-ны өдрүүдэд “Улаанбаатар явган алхалтын фестиваль- 2024” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагчид хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагчид оролцохоор бүртгүүлээд байна. …
-
21 August
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх цахим хурал боллоо
Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэргэжил арга зүйгээр хангах цахим хурлыг өнөөдөр /2024.08.21/ зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Улаанбурхан өвчний нөхцөл байдал, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, анхаарах асуудлын …
-
21 August
Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт …
-
21 August
Т.Доржханд: Монгол Улс эрчим хүч экспортлогч улс байж чадна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар танилцуулсан байна. Энэ талаар Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар эрчим …
-
21 August
П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг ЦЭЦЭРЛЭГТ хамруулна
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах …
-
21 August
Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна
Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын …
-
21 August
“Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа
Улсын Их Хурлын даргын захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ талаар …
-
21 August
Н.Учрал:“Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын ажлыг эрчимжүүлснээр нүүрсний экспортыг 30 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой
Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, Тавантолгойн нүүрсний ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудтай хамтад нь шийдвэрлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээг эрчимжүүлж, үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгасан байна. Энэ …
-
21 August
Ж.Энхбаяр:Малын эм бэлдмэл, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо хийх зорилт тавьсан
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сайдаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хөдөө аж ахуйтай холбоотой гол гол асуудлуудын талаар асууж тодруулав. …
-
21 August
П.Сайнзориг: Барилгын компаниуд байраа борлуулсныхаа дараа төрийн байгууллагатай хуйвалдаж, 1-2 блок барилга нэмж барьдаг
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэрэглэгчийн гэрээний харилцааны асуудалд анхаарал хандуулан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахтай холбоотой санал хэлэв. Тэрбээр “Орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авдаг …
-
21 August
ЗГ: Эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: •Эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтийн талаар •Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар •“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар •Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
-
21 August
Л.Хосбаяр:Ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү? -Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай …
-
20 August
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.20) бараалхлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгааг тэмдэглээд, энэхүү түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын …
-
20 August
Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Словени Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш болохыг онцлоод хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, дараагийн 30 жилд нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл