Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв. Эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага …
Monthly Archives: April 2025
April, 2025
-
15 April
Олон улсын тэмцээнээс Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ
Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарав. Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байна.
-
15 April
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 849 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …
-
15 April
ОБЕГ:Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн …
-
15 April
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр боллоо
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлулусан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа. Сумын удирдлага, иргэдтэй уулзалт хийх үеэр хүчтэй шуурганы улмаас бэлчээргүй болсон тул өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхийг уламжилсан байна. Хүсэлтийн дагуу …
-
14 April
Х.Булгантуяа: Худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно
Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалт өнөөдөр /2025.04.14/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Энэхүү уулзалтын өмнө Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяагаас парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтын ач холбогдлын талаар тодруулахад, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүрдсэн олон …
-
14 April
Багш нарын үндэсний шилдэг илтгэлийн уралдааныг Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багш нар тэргүүллээ
Цэцэрлэг, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2025 оны шилдэг илтгэлийн үндэсний эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10, 11-ны өдөр нийслэлд амжилттай зохион байгуулагдлаа. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 58 дахь жилийнхээ шилдэг илтгэлийн уралдаанаа “Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдвээр зарласан юм. 21 аймаг, нийслэлээс шалгарсан 200 гаруй багш, ажилтнууд Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, мэргэжлийн …
-
14 April
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлахыг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “КОП-17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар” байгуулж, дүрмийг батлах тухай” асуудлыг танилцууллаа. НҮБ-тай хамтран “UNCCD COP17 ULAANBAATAR” бага хурлыг ирэх 8 дугаар сарын 14-28 өдрүүдэд …
-
14 April
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд: …
-
14 April
Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын …
-
14 April
Он гарсаар 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.04.14/ Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 36 суманд 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр /2025.04.13/ гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба …
-
14 April
E-Mongolia системээр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд уншигчаар бүртгүүлэх боломж бүрдлээ
“И-Монгол академи” УТҮГ 2025 онд иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг хялбаршуулах зорилгоор нэн тэргүүнд шаардлагатай, хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна. Тэгвэл энэ удаад Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран E-Mongolia системээр уншигчаар бүртгүүлэх бүртгүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Өмнө нь дээрх номын санд уншигчаар бүртгүүлэхийн тулд иргэд заавал өөрийн биеэр очиж, бичиг баримттайгаа бүртгэл хийлгэдэг байсан бол одоо …
-
14 April
Гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан боллоо. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч, дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэл …
-
11 April
Б.Мөнгөнсар: Сургуулиа төгсөөд “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-д ажиллах болж байгаадаа баяртай байна
Нийслэлийн харьяа 21 эрүүл мэндийн байгууллага, улс болон хувийн хэвшлийн 14 их, дээд сургууль хамтран сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Тодруулбал, хүний нөөцийг нэмэгдүүлэхээр харьяа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа сувилахуйн тусламж үйлчилгээг оюутнуудад сурталчлан таниулж, бусад эрүүл мэндийн байгууллагатай туршлага солилцож байгаа юм. Өдөрлөгийн талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй “Бодлогын түвшинд сувилахуйн тусгай …
-
11 April
Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа
“Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Уг төслөөр есөн блок, есөн давхар орон сууц барина. Мөн үйлчилгээний талбай, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан олон нийтийн төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдын автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл