Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал …
Monthly Archives: April 2025
April, 2025
-
11 April
Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн цэцэрлэг, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны дунд жил бүр “Оны шилдэг илтгэл” шалгаруулах үндэсний эрдэм шинжилгээний хурлыг багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг сайжруулах, сургалтын байгууллага, дүүрэг, орон нутаг, үндэсний түвшинд харилцан туршлага хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1967 оноос тасралтгүй 58 дахь жилдээ зохион …
-
10 April
Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно
Эмнэлэгт үзлэгийн цаг авах дугаарлалтыг өмнө нь иргэд биечлэн очиж авдаг байсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “эмнэлгийн цаг захиалах, цуцлах” үйлчилгээг И-Монголиа системээс шууд авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар И-Монголиа системд 73 төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, холбогдсон байгаа бөгөөд нийт хугацаанд цахимаар цаг захиалах үйлчилгээг 1,264,793 удаа авчээ. …
-
10 April
Дундговь аймаг:Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулав
Дундговь аймаг “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд “Чадавхыг сайжруулах”, “Орон нутагт батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт багийн Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд хамтран явуулсан юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, …
-
10 April
Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
10 April
Агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ
НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн …
-
10 April
Сэлэнгэ, Төв аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгдлээ
Онцгой байдлын байгууллагад өчигдөр /2025.04.09/ Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд гурван удаагийн хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ. Бүртгэгдсэн түймрээс 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна. Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм. Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, …
-
10 April
Монгол, Лаос хоёр улс IT салбар дахь хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзалт хийв. Энэхүү уулзалт хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой байв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уулзалтын үеэр Сайд Ц.Баатархүү …
-
9 April
Нийслэлийн сургууль цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай байна
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын …
-
9 April
С.Одонтуяа: Ус, цаг уурын 20 гаруй өртөөний барилга, 100 гаруй харуулын байрыг байгальд ээлтэй технологиор барина
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр /2025.04.08/ эхэллээ. Зөвлөгөөнд ЦУОШГ-ын хэлтсийн дарга нар, харьяа 4 байгууллага, 21 аймгийн УЦУОШТ-үүдийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Зөвлөгөөний эхний өдрийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцож, үг хэллээ. Салбарын сайдын зүгээс …
-
9 April
ГИХГ: Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргалаа
Гадаадын иргэн, харьяатын газраас улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах А…..Г ХХК-д БНХАУ-ын 20 иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, албадан гаргалаа. Тодруулбал, Дээрх иргэдийн 15 нь жуулчлах буюу k2 ангиллын цахим виз, 5 иргэн нь визгүй зорчих хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрч, өрлөгчин, тогооч, мужаан, гагнуур, дотоод засал, барилгын …
-
9 April
Гадаадын иргэн, харьяатын газар:Өнгөрөгч долоо хоногт 3 улсын 27 иргэнийг албадан гаргалаа
Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан 3 улсын 27 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, “ Галт суман мөндөр” ХХК, “Флюорит ланд фактори” ХХК, “Дөл түшиг” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад БНХАУ-ын 25 иргэн, БНСВУ-ын 1 иргэн, БНФУ-ын 1 иргэн жуулчин буюу К2 ангиллын визээр орж …
-
9 April
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 09-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг …
-
9 April
“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ
“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ дөрөвдүгээр сарын 18-наас үзэгчдийн хүртээл болох киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ. Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол …
-
9 April
МАН-ын бүлэг Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай” Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл