Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан салбарын асуудалд сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэн хүргэж байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн асуудлаарх сэтгүүлчдийн үг, үзэл бодлыг эшлэл болгон 7 хоногийн турш хүргэлээ. “ЭРҮҮЛ МЭНДИЙН …
Monthly Archives: April 2025
April, 2025
-
4 April
З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 …
-
4 April
Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Нийслэлийн Хяналт …
-
4 April
П.Батчимэг: Цахилгаан скүүтер, дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хориглох зүйлсийг хуульчилна
УИХ-ын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэгтэй уулзаж ярилцлаа. -Таны ахалж буй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт d.parliament.mn сайтад байршсан. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсон учир шалтгаан юу бэ? -Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан …
-
4 April
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Энэ амралтын өдрүүдэд 9 дүүргийн 32 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Хонины махыг гулуузаар, 1 кг нь 11800 төгрөгөөр худалдан борлуулна.
-
4 April
Монголын либерал нам Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ өглөө
Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тодруулбал, Монголын либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар Ардчилсан Намд нэгдэх хүсэлтээ АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалд өнөөдөр /2025.04.04/ хүлээлгэн өглөө. Ингэснээр он гарсаар Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлж буй хоёр дахь нам болж байгаа юм. Монголын Либерал нам нь 2025 оны 04 сарын 02-ны өдөр …
-
2 April
МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд АТГ-ын даргыг улираан томилуулах саналыг танилцууллаа. АТГ-ын даргаар З.Дашдаваа 2019 онд УИХ-ын 37 дугаар тогтоолоор томилогдсон. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, авлигатай тэмцэх газрын чадавхыг бэхжүүлэх, ижил чиг үүрэг бүхий гаднын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой …
-
2 April
Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж …
-
2 April
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх …
-
2 April
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 …
-
2 April
Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Ажлын хэсгийн дарга, …
-
2 April
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм. Анх …
-
2 April
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна. Бүртгэлийн хураамжийн …
-
2 April
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийн авто замын трассыг дөрвөн хувилбартай боловсруулжээ. Өнөөдөр онцолж сонгоод буй 23.2 км урт үргэлжлэх трассын байршлуудтай хотын дарга Х.Нямбаатар, төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс танилцаж, трассын газар чөлөөлөлт, нөлөөллийн судалгааны талаар мэдээлэл солилцлоо. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог зам нь …
-
2 April
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл