Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. …
Monthly Archives: August 2025
August, 2025
-
29 August
С.Эрдэнэболд:Ардчилсан намын даргыг Үндэсний бодлогын хорооны 390 гишүүний саналаар сонгоно
Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд “Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ өчигдөр хуралдсан. Энэхүү хурлаар АН-ын удирдлага буюу дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ийнхүү наймдугаар сарын 29 буюу өнөөдрийн 11.40 цагаас оройны …
-
29 August
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ өглөө
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын даргад өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор өглөө.Тэрбээр хүсэлтээ өгснийхөө дараа мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Миний хувьд Ардчилсан намын гишүүнээр элсээд 25 жил, АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогдоод 10 жил, АН-ын УТЗ-ийн гишүүнээр сонгогдоод найман жил болж байна. Мөн сүүлийн хоёр парламент дамжин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж …
-
29 August
А.Амартүвшин: 2025 онд нийслэлээс боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийг зарцуулаад байна
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс сургууль, цэцэрлэгийн бэлэн байдал, барилгын явц, урсгал засварын ажилд хяналт тавин, асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Энэ хүрээнд боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр боловсролын салбарын ажлыг эрэмбэлж, зөв дэс дараатай гүйцэтгэх нь чухал. Тухайлбал, улсын сургуульд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдсэний дараа …
-
27 August
ОУХМ Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ХҮРЭЛ медаль хүртлээ
Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна. Өнөөдөр тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль …
-
27 August
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлдэг зарим чиг үүргийг хорооны Засаг даргад шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын дүүрэг, хороодын Засаг дарга нартай хийж буй гурав дахь удаагаа уулзалт хийлээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болон зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд уг хэлэлцүүлэг болж, үүрэг даалгаврын хэрэгжилт болон хороодод хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газраас нийслэлийг хэрхэн дэмжих, бодлогын түвшинд хэрхэн уялдаж ажиллах талаар …
-
27 August
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламж барих түншлэлтэй гэрээ байгууллаа
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина. Энэ хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендерийг зарласан. Гүйцэтгэгчээр хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК …
-
27 August
Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн …
-
27 August
“Татар” хамтлаг өөрсдийн түүхээрээ уран сайхны кино бүтээжээ
“Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийллээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. Киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран …
-
27 August
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ. Уг санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000 орчим …
-
26 August
Доктор Ж.Оюунмаа “Бурханаас надад өгсөн шагнал юм болов уу”
“Танин мэдэхүй” булангийн энэ удаагийн дугаарт биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмааг онцолж байна. Биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмаа 1986 онд МУИС-ийн биологийн ангийг Ургамал судлаач мэргэжлээр төгсөж, одоог хүртэл тасралтгүй 39 жил ургамлын аймаг, ургамалжилтын судалгааны ажлаа хийсээр байна. Түүний шинээр судалж олсон буурцагтны овогт хамаарах “Ортууз” ургамлын төрөл зүйлийг Дэлхийн ургамлын аймагт албан ёсоор 2025 оны зургаадугаар …
-
26 August
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид алтан медаль хүртлээ
“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр 2025 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцсон ба спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн …
-
26 August
Цаасан суурьтай мэдээлэл цахимжиж Төрийн өмчийн мэдээлэл ил тод, найдвартай болох эхлэл тавигдлаа
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг систем дээр ажиллах арга зүйг түгээх сургагч багш буюу системийн хэрэглэгчдийг бэлтгэх сургалтыг нийслэл, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэллээ. Тэрбээр төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн харилцаа …
-
26 August
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Нийслэлээс олон жилийн турш алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлэн авах, ашиглалтыг нь сайжруулах, дахин төлөвлөх, дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь сургууль, цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно …
-
26 August
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, ажлын үр дүн болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого төлөвлөлт, нийслэл, дүүрэг, хороодын уялдаа холбоотой ажиллах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн хугацаанд засаг захиргааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл