Monthly Archives: August 2025

August, 2025

  • 26 August

    “Нүүдэлчин-2025”: Өсвөр бөхийн барилдаанд Б.Батбилгүүн түрүүлэв

    “Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн нийтийн монгол бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх С.Баянжаргал түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат залуу бөх Г.Лувсандорж үзүүрлэв. Дөрөвт  Налайх дүүргийн бөх  Э.Баатар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат бөх З.Мягмаржав нар үлдлээ. Харин өсвөр бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын шандас …

  • 26 August

    “Нүүдэлчин” соёлын фестивалийн тайзнаа язгуур урлагийн тоглолт боллоо

    Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан …

  • 26 August

    Нүүдэлчин”: “Nomadic Floraison” загварын шоу зохион байгуулагдлаа

    Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн олон сонирхолтой арга хэмжээний нэг нь яахын аргагүй “Nomadic Floraison” загварын шоу байлаа. Тус загварын шоугаар дамжуулан монгол үндэсний хувцас загвар, брэндийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан нь энэ юм. Энэ жилийн тухайд загвар өмсөгчид фестивальд оролцсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувцас загварын …

  • 25 August

    Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шагайн харваанд “Цэц баян” баг түрүүлэв

    Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус фестивалийн шагайн харвааны тэмцээнд долоон багийн 6-16 насны 56 харваач өрсөлдлөө.Тэмцээнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат А.Хаш-Эрдэнэ ахлагчтай “Цэц …

  • 25 August

    Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. …

  • 25 August

    О.Номинчимэг: УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулгандаа бэлдэж ажиллаж байна

    Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй уулзаж ярилцлаа. – Шинэ тогтолцоогоор үүссэн анхны 126 гишүүнтэй парламент анх удаа Өргөдөл гомдлын байнгын хороогоо дахин шинээр байгууллаа. Таны ахалж буй энэ Байнгын хороо ямархуу бүтэц, чиг үүрэгтэй ажиллах вэ? – Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бүтцээ …

  • 25 August

    Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо

    Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах /2025.08.22/захирамж гаргалаа. Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны …

  • 25 August

    Адуучин тэмцээнд Увс аймгийн Өмнөговь сумын Н.Баатарсүрэн түрүүллээ

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үндэсний спортын отгон төрөл болох адуучин тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн нийт 35 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрт Увс аймгийн Өмнөговь сумын харьяат “Нүүдэлчин-2024” фестивалийн адуучин тэмцээний дэд байр, аймгийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт, сумын хошой аварга, бүсийн тэмцээний хошой алтан медальт, адуучин Н.Баатарсүрэн шалгарав. Харин дэд байрт Багануур дүүргийн адуучин, “Нүүдэлчин-2024” фестивалийн тэргүүн байр, …

  • 23 August

    “Нүүдэлчин-2025” соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Э.Сумьяабат түрүүлэв

    Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, Монгол Улсын начин Э.Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр …

  • 22 August

    С.Амарсайхан:“Нүүдэлчин” фестиваль бол түүх, уламжлал, өв соёлыг сэргээн сануулж, залуу үед өвлүүлэх төв тайз юм

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 4 дэх жилдээ Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь Монгол Улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг таниулж, аялал жуулчлал болон эдийн засгийг дэмжих зорилготой үндэсний болон олон улсын чухал арга хэмжээ юм. Фестивальд 21 аймаг, нийслэлийн 450 гаруй өв уламжлагч өөрсдийн авьяас чадвар, өв соёлыг …

  • 22 August

    “ABU Робокон 2025 Ulaanbaatar” олон улсын тэмцээн Ням гарагт болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Тэмцээний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров “Бид хоёр жилийн хугацаанд дүрмээ боловсруулж, 2024 оны …

  • 22 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж Хайрхан” уулын бэлд зохион байгуулж байна. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 …

  • 21 August

    Б.Марал-Эрдэнэ “TOUR OF MONGOLIA” олон өдрийн уралдаанд дөрөв дэх удаагаа түрүүлэв

    Баруун бүсэд зохион байгуулагдсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia 2025” Монголын олон өдрийн уралдаан өндөрлөв. Баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км замыг туулж уралдахад “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б. Марал-Эрдэнэ түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртлээ. “Tour of Mongolia” нь Монголын олон өдрийн уралдаан нэртэйгээр анх 1965 онд болоход ОУХМ Я.Баатар түрүүлж байсан бөгөөд түүнээс …

  • 21 August

    А.Амартүвшин:Энэ жилээс Улаанбаатар хотод хагас коксон түлш хэрэглэнэ

    Уурын болон усан халаалтын зуух ажиллуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх байгууллагыг түүхий нүүрс түлэхийг ирэх сарын 15-аас хориглосон. Байгууллагууд түүхий нүүрсний оронд мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа. Тэрбээр “Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. Есдүгээр сарын 15-аас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль, цэцэрлэгийн 20 …

  • 21 August

    T-ARA хамтлагийн тоглолтын VIP тасалбарыг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын алба хаагчид, сувилагч нарт бэлэглэнэ

    Солонгосын алдарт охидын T-ARA хамтлагийн “T-ARA Re\verse concert in Mongolia” тоглолт 9-р сарын 12-ний өдөр Төв цэнгэлдэх  хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл тоглолтыг зохион байгуулагч MON Entertainment-ийн зүгээс ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэдэг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид,  Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид, эрүүл мэндийн салбарын сувилагч нарын төлөөлөлд “T-ARA Re\verse …