Monthly Archives: August 2025

August, 2025

  • 21 August

    “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивальд 400 орчим тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүллээ

    Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025 оны наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутагт байх “Тайж” хайрхан уулын бэлд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй уг фестивалийн хүрээнд болох үндэсний спортын тэмцээн, арга хэмжээнүүдийг танилцуулъя. Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөх бөгөөд …

  • 21 August

    “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна

    Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна. Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв …

  • 21 August

    Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2025 оны их цэвэрлэгээ хийх хуваарь болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Их цэвэрлэгээг энэ сарын 23,24-ний өдрүүдэд хийх бөгөөд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэнэ. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод жилд 8 их …

  • 21 August

    “Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа

    Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй …

  • 21 August

    Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой

    Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар  “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван үе шаттай …

  • 20 August

    Ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангид Англи хэлний хичээл заах багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

    2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд 3,4 дүгээр ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах сургалт эхэллээ. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий …

  • 20 August

    Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ Экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ …

  • 20 August

    Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй

    2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны А1052 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 174 ширхэг уурын болон усан халаалтын зуухуудад есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх …

  • 20 August

    Сошиал сүлжээгээр сурталчлагдаж байгаа эм нэртэй элдэв “ХОР”-д хэн хяналт тавих вэ?

    Монгол Улсад хуурамч бараа бүтээгдэхүүн, чанаргүй эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, элдэв өвчнийг эдгээх боломжтой хэмээн олон нийтийн сүлжээгээр сурталчилдаг эм, витаминд хяналт тавьдаг, стандартыг нь мөрдүүлдэг газар гэж байна уу. Магадгүй инфлүүсэр нэртэй олны танил, олон зуун дагагчтай хүмүүсийн сурталчилснаар эдгээр эм, витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нэртэй “ХОР”-ыг авч хэрэглээд гоо сайхан, эрүүл мэнд, амь насаараа хохирох бол хэн хариуцлагыг …

  • 20 August

    А.Амартүвшин:Тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

    Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, …

  • 20 August

    ОБЕГ:Үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй танилцлаа. ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан …

  • 19 August

    Хүнд суртлыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх талаар 17000 гаруй иргэн, ААН санал ирүүлсэн байна

    Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр (2025.08.19) боллоо. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд С.Жавхлан болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай, төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийн талаар мэдээлэл сонсож Засгийн газрын хуралдаанд …

  • 19 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг яагаад үзэх ёстой вэ?

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой …

  • 19 August

    Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжинэ

    Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40 хувь, эх үүсвэр тогтоогдсон үйлдвэрийн бохирдол 19 хувь, эх үүсвэр үл тогтоогдсон бохирдол 36 хувь, хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлдэг. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлж байна. Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлэх ажлуудыг …

  • 19 August

    Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ. Захирамжийн дагуу: – Ахуйн болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс …