Monthly Archives: January 2026

January, 2026

  • 22 January

    “Сүүн дархлаа” хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад зориулсан “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ. Энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 8.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлаад байгаа аж. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан цахим сургалт, захиалга хяналтын системийг нэвтрүүлэх зорилгоор LMS систем хөгжүүлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. “Сүү” …

  • 22 January

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевер нар Давост уулзлаа. 2026 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж байгааг талууд тэмдэглэв. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал …

  • 22 January

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж байна

    Нийслэлийн экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд орших 539 га талбайд хэрэгжих уг төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй …

  • 22 January

    Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ

    Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө баталж хэрэгжүүлэхээр болно. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч, орчуулагч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 оны 11 …

  • 22 January

    ИЛГЭЭЛТ

    Хүндэт инженер, зохион бүтээгчид, эрхэм гишүүд ээ, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо үйл ажиллагааны цар хүрээгээ хумиж, түр хязгаарласан ч Монгол хүний сэтгэхүй, шинийг бүтээх эрмэлзэл, үг хэлээрээ биш үйл хөдлөлөөрөө, оюун тархиараа хөдөлмөрлөх хүсэл хэзээ ч унтарч байгаагүй гэдэгт би бат итгэдэг. Энэ итгэл дээрээ тулгуурлан бид холбооны үйл ажиллагааг дахин сэргээж, цоо …

  • 21 January

    Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

    Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг ойролцоогоор 7%-аар нэмэгдүүллээ.  Энэ нь Өмнөд Солонгост “20 сая вонын үнэтэй Chanel цүнх”-ний эрин үеийг эхлүүлсэн үйл явдал болж байна. “Classic Maxi Handbag”-ийн үнэ өмнө нь 18.92 сая воноор зарагдаж байсан бол энэ удаа 7.5%-аар өсч 20.33 сая воны үнэтэй болж Chanel-ийн цүнх 20 сая …

  • 21 January

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа явсан иргэн осгож, нас баржээ

    Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд 56 настай иргэн “А” нь энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан, тухай иргэний …

  • 21 January

    Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. 2020-2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаагийн шалтгаан нь малын хорогдлын босго үзүүлэлт өндөр учраас малчид малаа даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадахгүй …

  • 21 January

    Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болгох тогтоол гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны хоёрдугаар сарын 17-ны мягмар гарагийн ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүний өдөр 2026 онд Мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан иргэдээс ажлын өдрийг шилжүүлэх хүсэлт гаргах болсон. “E-Mongolia” цахим системээр санал өгсөн иргэдийн 75 орчим хувь нь битүүний өдрийг амралтын өдөр …

  • 21 January

    “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав

    Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон …

  • 21 January

    Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

    Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар …

  • 21 January

    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллалаа

    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газар, “Бодлогын судалгаа, шинжилгээний төв” ОНӨТҮГ-тай танилцав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн …

  • 21 January

    Авлигачидад Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан ялыг нь өгч явуулаач хуулийнхаан.., эс бөгөөс тэд бүр айж ичихээ ч байлаа

    “Өвөл хүйтэн болдог” гэдгийг зөвхөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төдийгүй монгол даяар, цаашилбал дэлхий даяараа мэднэ. Тиймдээ ч  өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан эрчим хүч, дулааны станцуудаа бэлддэг. Гэхдээ сүүлийн хэдэн жил хүйтрээгүйгээрээ энэ жил хүйтэрсэн нь Эрчим хүчний сайдын хийгээд салбарын бэлтгэл ямар хэмжээнд байгааг харуулчихлаа. Дээр нь жил бүр эрчим хүчний станцыг өргөтгөх, шинээр барих, дулааны станцийг засвар …

  • 20 January

    Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ

    Малайз Улсын Холбооны шүүх өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулав. Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр …

  • 20 January

    Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна

    Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан гарагт тарааж, хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр сонгогчдод хандан өөрийг нь тус улсын удирдагчаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдэхийг уриалсан байна. Төлөөлөгчдийн танхимыг тараах шийдвэр нь Засгийн газрын нэр хүндийн үзүүлэлт өндөр байгаа үед сонгууль явуулахад чиглэсэн, тодорхой үндэслэлгүй алхам гэдгийг шүүмжлэгчид мэдэгдэж байна. Түүнчлэн өвлийн улиралд …