Monthly Archives: January 2026

January, 2026

  • 27 January

    Куба Улсын Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 66 жил болж байна. Энэ хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэж, Элчин сайд Э.Пупо харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн …

  • 27 January

    Оросын хувьсгалын Их удирдагч В.И.Лениний цогцосыг хэрхэн “заншаншуулсан” вэ?”

    Лениний шарилыг анх бальзамжуулсан хүн бол академич Алексей Абрикосов байв. Тэрээр аортын судсаар нь 6 литр спирт, формальдегид, глицериний холимог уусмалыг шахаж оруулсан байна. Энэ нь нас барагсдад хийдэг стандарт ажиллагаа бөгөөд салах ёс гүйцэтгэх хугацааг хамгийн ихдээ зургаан хоногоор сунгах, мөн задлан шинжилгээг яаралгүй хийж, үхлийн шалтгааныг тогтоох боломж олгодог байжээ. Энэ ажлын явцад Лениний олон дотоод эрхтэн, түүний …

  • 27 January

    “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

    Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд нийт 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар  төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц 71 хувьтай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын …

  • 27 January

    Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

    Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдийг голлох таван хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнээс дөрвөн хуульд нь төр, хувийн хэвшилтэй хамтарч төсөл, хөтөлбөрүүдэд оролцох боломжийн талаар тусгасан байдаг. Тодруулбал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр …

  • 27 January

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнтэй танилцах үеэрээ дотоодын үйлдвэрлэгчдийн  бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж …

  • 26 January

    Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл хуралдлаа

    Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл 2026 оны анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар  салбар зөвлөлийн шинэчлэгдэн батлагдсан ажиллах журмыг танилцуулан, 2026 оны төлөвлөгөө болон энэ жил манай улсад зохион байгуулах эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурлын талаар ярилцлаа. Тус салбар зөвлөл энэ оны хувьд манай улсад шинээр нэвтрүүлэх эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар тухайлбал шилжүүлэн суулгах баг, хүний нөөцийг …

  • 26 January

    Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

    НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудад ажиллаж үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр ярилцлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн 103 дугаарт залгаж тусламж хүссэн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч өвчтнийг загнадаг гомдол их байна. Тиймээс энэ төрлийн гомдол, …

  • 26 January

    Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчныг шинэчилнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн хүрээнд уул уурхайн салбарын долоо хоног арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Тус төв нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн …

  • 26 January

    “Талын жавхаа-2026” адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ шалгаруулав

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын адуучдын холбоо, Тэнгэрийн нүүдэлчин төсөл, Хушхан брэнд хамтран зохион байгуулсан “Талын жавхаа-2026” адууны соёлын өдөрлөг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 24-нд боллоо. Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй, адууг дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэх, адууг брэнджүүлэх зорилготой уг өдөрлөгт 13 …

  • 23 January

    БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд “Агро сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн үр ашгийг танилцууллаа

    БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын Төлөөлөгч, Ажлын албаныхан НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Албаны уулзалтын үеэр “Агро сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч нар төслийн онцлог, үр ашиг, ач холбогдлын талаар танилцуулж,  Инчон хотын хөгжлийн үндэс болсон Инчон тусгай бүсийн онцлог, нөү хау, арга туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал солилцлоо. Уулзалтын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, “Агро сити” эдийн засгийн тусгай бүсийн …

  • 23 January

    Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм. Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байдаг. Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг …

  • 23 January

    Фото мэдээ: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна. “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ түрээсийн …

  • 23 January

    НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар гардуулав. Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсрол зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх болон Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг буруулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүүхдийн …

  • 23 January

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй

    Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад “хар тамхи”-ны хэрэглээ нэмэгдэж байна. Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын тооцооллоор 2025 онд 15–64 насны …

  • 23 January

    Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа

    Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлалаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлнэ. Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна. Тендерийн нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:30 минутад худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр …