Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, эхнэр Ж.Туяацэцэгийн хамт ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр байрлах 1937 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэрээр “Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу саналаа өглөө. Энэ жилийн сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна. …
Улс төр
June, 2017
-
22 June
Ж.Эрдэнэбат:Алт, мод хоёроор оролдохгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав. Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй …
-
22 June
Манай орон аялал жуулчлалаараа алдартай Белиз Улстай диломат харилцаа тогтоохоор боллоо
НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг …
-
20 June
Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдана
-Засгийн газрын хуралдаан 2017.06.20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа- Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. …
-
20 June
Л.Пүрэвсүрэнг Швейцарь дахь Элчин сайдаар томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс өөрийн хүн, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнг Швейцарьт Элчин сайдаар томилуулахаар оруулж ирсэн бөгөөд ийнхүү тэр Ерөнхийлөгчийг буухаас өмнө Элчин сайд болж байна. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа өгөхөөс өмнө өөрийн зарим хүмүүсээ Элчин сайд зэрэг шагналын албан тушаалуудад …
-
20 June
Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаар бол А.Гансүхийн шүүх хурал тун удахгүй товлогдоно
– А.Гансүхийн хэрэгт Прокуророос ямар яллах дүгнэлт үйлдсэн бэ – УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг шалгах АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Сайд асан А.Гансүхийн хэргийг өнгөрөгч оны сүүлчээр Прокурорт шилжүүлсэн тухай мэдээлж байв. Харин прокурор энэ хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлээд буй. Гэвч шүүх хурал одоогоор товлогдоогүй …
-
17 June
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төгслөө
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгслөө. Тэрбээр өөрийн нүүр номын хуудаснаа “Дөрвөн жил хамт байсан эрдэмтэн багш нар, ангийн хамт олондоо баярлалаа. Баярыг минь хуваалцсан гэр бүл, найз нөхөддөө талархаж байна” гэжээ. Б.Саранчимэг гишүүний хувьд боловсрол өндөр эмэгтэй төрийн түшээгийн тоонд багтдаг. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн …
-
16 June
МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгч Г.Батбаяраас хууль зүйн зөвлөгөө автлаа доройтсон хэрэг үү
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өөрөө ч мэдэлгүй өмгөөлөгчтэй болчихсон байж магадгүй. Тэр нь үйлчлүүлэгчээ мэдээгүй байхад нь өмгөөлөл хийж, өмнөөс нь хэвлэлийн хурал зарлаж, мөрдөн байцаагчийг хахуульдаж, бусдад ял тулгаж явдаг Г.Батбаяр гэгч. Яагаад ингэж хардах болов гэхээр, Г.Батбаяр нэр дэвшигч С.Ганбаатартай татуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулж, ихэд сайрхаж яваа сурагтай. С.Ганбаатар сонгуульд ялалт байгуулвал дагаад албан …
-
16 June
БНАСАУ-ын ГХЯ-ны Америк судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хурал энэ 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уг хуралд оролцож буй БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн дэд захирал Ри Ён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярилцав.
-
15 June
Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 1000 айлын орон сууц барьж эхлэх бэлтгэлийг хангажээ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажлаа хангасныг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг нэн …
-
14 June
Монголд хөрөнгө оруулахыг Америкийн хувийн хэвшлийнхэнд уриалав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимаас 2017 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол-Америкийн IV бизнес уулзалт, хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад тус тус оролцов. Сайд Ц.Мөнх-Оргил уг арга хэмжээнд оролцсон Монгол, Америкийн 50 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөгчдөд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, хямралыг даван туулах, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих, хамгаалах, …
-
14 June
УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган зургаадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах ажээ хэмээн УИХ-ын …
-
14 June
Монгол Германы ГХ-ны яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар тэргүүлэн оролцов. Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх механизм …
-
13 June
Н.Золжаргал тэргүүтэй Монголбанкны хуучин удирдлагуудыг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа
Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн Монголбанканд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ нь Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, …
-
12 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл