Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар өнөөдөр (2022.06.29) “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган …
Мэдээ мэдээлэл
June, 2022
-
29 June
Дуучин Baljka-гийн “Obsession” дууны клипэнд жүжигчин Г.Ундармаа тогложээ
Дуучин, хөгжимчин Baljka-гийн гурав дахь уран бүтээл “Obsession” клип цацагдлаа. Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог. Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гурав дахь клипээ өөрөө найруулж зураг авалтаа Япон улсын нийслэл Токио хотод хийсэн байна. Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин …
-
29 June
Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ
Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсноо “УБДС” ТӨХК-аас мэдэгдлээ. Тус компанийн мэдэгдэлд “Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд хэмнэх, зүй зохистой аюулгүй хэрэглээг бий болгоход онцгой анхаарах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөх явдал юм. Гэвч өнөөдөр бид хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө сар бүр хугацаандаа бүрэн төлж байгаа юу? гэдэг асуудал эрчим …
-
29 June
Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын иргэн, баг, хамтлагт шагнал олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгох журам”-ыг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр төрийн тодорхой туслалцаа дэмжлэггүйгээр, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах Монгол Улсын иргэн, …
-
29 June
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргана
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх …
-
29 June
Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа. Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор жагсаалтад багтсан хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэмэлт хувьцаа гаргах тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох, нэмэлт хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахыг компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох эсэх, …
-
29 June
Монгол зохиолчдын зохиол бүтээлийг орчуулан, БНХАУ-д түгээх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Соёлын яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн газартай Сонгодог бүтээлийг харилцан орчуулж, хэвлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Тус санамж бичгийн дагуу хоёр орны утга зохиол, ном хэвлэлийн салбарын сонгодог болон орчин үеийн шилдэг 100 гаруй бүтээлийг харилцан орчуулж, хэвлэн нийтэлж, түгээх ажлыг хамтран зохион байгуулах юм. Ингэснээр Монгол Улсын сонгодог, шилмэл ном …
-
29 June
Завхан аймагт дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээний талаар ярьж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан, авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ …
-
29 June
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн хооронд дипломат …
-
29 June
С.Нарангэрэл: 1992-1996 оны парламент Шинэ Үндсэн хуулийг “амь” оруулж байлаа
Байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа. -1992-1996 оны УИХ-д та гишүүнээр сонгогдон ажилласан. Ямар онцлогтой парламент байв. Ямар хуулиудыг баталж, хэрэгжүүлж ажиллав. Энэ талаар яриагаа эхэлье? -1992 онд баталсан анхны Үндсэн хуулийн дагуу эмхлэн байгуулсан УИХ-ын бүрэлдэхүүнд орж ажилласандаа талархаж явдаг. 1992-1996 оны УИХ-ыг цөөн үгээр тодорхойлбол, дахин хэзээ ч давтагдашгүй …
-
29 June
Өсвөрийн байгаль хамгаалагч Э.Энх-Хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай уулзлаа
Загас тэжээх сонирхол, хоббиндоо хөтлөгдөн загасны төрөл зүйлийг андахгүй сайн судалж, мэдсэн энэ хүүг Э.Энх-Хүслэн гэдэг. Тэрбээр одоо 13 настай, 8-р ангийн сурагч. Өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагчдын төлөөлөл болж, Э.Энх-хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Цэнгэг усанд амьдардаг загас, түүний төрөл зүйл, хамгаалах асуудлаар байгаль орчны сайдтай тэрбээр санал, бодлоо хуваалцаж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хамтран …
-
29 June
Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулна
Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Иргэд www.enaadam.mn цахим …
-
29 June
Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүллээ
Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион …
-
29 June
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо. Цагийн хуваарь: …
-
29 June
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь МСҮТ ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ
Өмнөговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ. Ирэх хичээлийн жилд тус МСҮТ-д төмөр замын замчин, вагон үзэгч, засварчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч, ДТХ-ын монтёр, өртөөний жижүүр, найруулагч зэрэг мэргэжлүүдээр суралцагчдыг элсүүлэх аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл