Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 11 July

    Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ

    Цагдаагийн алба хаагчид Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярт зориулсан АЗАРГА насны морьдын уралдааны хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга шандсаа сорьсноос: Түрүү магнайд:Төв …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм.   Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”,  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо …

  • 11 July

    НИТХ-ын дарга Р.Дагва баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын өнө эртний түүх, өв уламжлалын дархлаа, язгуур эрх ашгийн илэрхийлэл болсон Монгол наадам эхэлж байна. Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлье. Дэлхий нийтийг цочроож буй цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг нь Монгол эх орон минь боллоо. Нийслэлчүүд та бид …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын өнөөөдрийн хөтөлбөр

    Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2020.07.11/ хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна. ХҮЙ 7 ХУТАГ-Т 07:00-11:00 цагт: Азарганы уралдаан 12:00-15:00 цагт: Их насны морьдын уралдаан 16:00-19:00 цагт: Эрлийз дээд насны морьд БАЯР НААДМЫН ТӨВ ТАЛБАЙ 11:00 цагт: Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын …

  • 11 July

    БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ АХЛАХ ШИНЖЭЭЧ Ү.БАДАМСҮРЭН ЗАСГИЙН ГАЗРЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР ШАГНУУЛЛАА

    Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар салбарын албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас шалгаруулж Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”, цомоор шагнадаг уламжлалтай. Төрийн албанд тасралтгүй 27 жил ажиллаж байгаа Барилга, хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ү.Бадамсүрэн ийнхүү өнөөдөр /2020.07.10/ “Хүндэт өргөмжлөл”-өө Монгол Улсын Ерөнхий сайдаас гардаж авав. Шагналаа гардсаны дараа яамны хамт олон хүлээн …

  • 10 July

    56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ

    Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм. Нийслэлийн хэмжээний зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар 3 цаг тутамд иргэдэд цаг агаарын мэдээ, …

  • 10 July

    Налайх дүүргийн 4.4 км авто замын эхний ээлжийн 3.5 км замын зорчих хэсгийг нээлээ

    Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км авто замын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нарын холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо. Энэхүү замын …

  • 10 July

    Хязаалан, шүдлэнгийн уралдааныг хойшлуулж, 13-нд товлолоо

    Үндэсний их баяр наадам зохион байгуулахаар найман салбар хороо бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр хязаалан,шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч усархаг борооны улмаас уралдааныг хойшлууллаа. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс Шадар сайд өнөөдрийн гурван насны уралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Тиймээс хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны уралдааныг долдугаар сарын 13-ныг …

  • 10 July

    Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Засгийн газрын“Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа

    Тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа. Боловсролын салбарын шилдэг ажилтан Амгалангийн Энхтогтоход “Хүндэт өргөмжлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн баяр хүргэв. А.Энхтогтох …

  • 10 July

    Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ

    Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүлэв. Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори ирүүлсэн баярын мэндчилгээндээ ”Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой холбогдуулан Төлөөлөгчдийн танхимыг төлөөлөн чин …

  • 10 July

    Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Коронавируст цар тахлын үед …

  • 10 July

    Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б. Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны …

  • 10 July

    Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр нэр бүхий хүмүүсийг шагнав

    Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав. Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэцэг, БОАЖЯ-ны харьяа …

  • 10 July

    УИХ-ын дарга Г. Занданшатар УИХ-аас удирдлага нь томилогдддог байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө

    Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож, УИХ-ын даргаар …

  • 10 July

    Сэрэмжлүүлэг: Гол мөрний усны түвшин 10-55 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд …