Автомашиндаа багахан цаг зав, мөнгийг урьдчилан сэргийлэхэд нь зарцуулснаар эсвэл техник үйлчилгээнүүдийг тогтмол хийлгэж дадсанаар гарч болох ихээхэн хэмжээний эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж чадна. Автомат кропны засвар гэдэг бол хамгийн үнэтэй, хамгийн чухал засварын нэг байдаг. Тиймээс түүнийг хэрхэн тогтмол арчлах, зөв ашиглаж сурах зөвлөгөөг бэлтгэлээ. Үр дүнд нь зардал, цаг хугацаа хэмнэхэд тусална. 1.Автомашинаа гүйцэд зогссоны дараа арааг D …
Tag Archives: авто зөвлөгөө
October, 2017
-
16 October
Таны машин өвөлд бэлэн үү
ТА МАШИНАА ӨВӨЛД БЭЛДСЭН ҮҮ? ТА БҮХЭН ДАРААХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ УНШИЖ ТАНИЛЦААД ӨӨРИЙН АВТОМАШИНДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС Хүйтэн температур тосыг зуурамтгай болгодог. Тиймээс зууралдамтгай чанар багатай өвлийн тос сонгоорой. 5w30 нь 10w40-өөс зууралдамтгай чанар нь бага байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагаар шалгуулж, тохирсон тос хийх хэрэгтэй. АККУМУЛЯТОР Холболтууд чанга эсэх, толгой нь ямар нэгэн байдлаар бохирдсон эсэхийг үргэлж шалгаарай. Хэрвээ таны аккумулятор …
August, 2017
-
23 August
Дизель хөдөлгүүр яагаад богино насалдаг вэ
Дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний зардал шинэ машин авахтай дүйцнэ гэвэл тийм ч хол зөрөхгүй байх. Тэгвэл түүнийг хэрхэн удаан наслуулах вэ? Мэдээж дизель хөдөлгүүрт хамгийн гол зүйл нь арчилгаа байдаг. Тэгвэл ямар зүйлсээс болж богино наслаад байгаа талаар танд зөвлөе. Та ерөөсөө түлшний шүүрээ сольдоггүй Бохирдолтой түлш нь түлшний помп болон инжекторыг гэмтээдэг гол зүйлсийн нэг юм. Бохирдолтой түлш тоосруулалтын …
July, 2017
-
31 July
Ус үсчүүлэн давхих нь машинд ямар сөрөг нөлөөтэй вэ
Хотын нөхцөлд бороо орсны дараа санаатай, санаагүй, эсвэл санаатайгаар тогтсон усыг хүчтэй туулах үйлдлийг гаргадаг. Энэ үйлдэл машинд сайн, муу ямар нэг хэлбэрээр нөлөөлдөг болов уу? Тэгвэл энэ талаар багахан мэдээллийг хүргэе. Хэрэв таны машины моторын доод элгэвч байхгүй бол динам болон кондишний шарик үсчсэн усанд угаагдаж тун удахгүй мотор хүнгэнэсэн дуутай болчихдог. Үүнээс гадна цапны шарик хүчтэй усанд угаагдаж …
-
21 July
Автомашины N тохиргоог хэдийд ашиглавал тохиромжтой вэ?
Автомат кропыг явдал дунд салгах үед ган болон фердо дискүүдийн эргэлт зөрж харилцан адилгүй хурдтайгаар эргэж эхэлнэ. Мөн энэ үед тухайн арааны шугамын тосны даралтыг кропны компьютер шилжүүлсэнээр тосны шахуурга тосыг шууд тэвш рүү юүлж байдаг. Тосны шахуурга зогсохгүй. Эргээд D байрлалд рычагийг шилжүүлье. Энэ үед кропны компьютер автомашины хурдыг тооцоолж шаардлагатай арааг сонгож тухайн арааны тосны шугамыг нээснээр тохиромжтой …
-
21 July
Таны мэдлэгт: Унтраалттай живсэн машины юуг шалгах вэ?
Их хэмжээний үерийн улмаас зогсоол усаар дүүрч, тавьсан машин живэх тохиолдол хэд хэд тохиолдох боллоо. Энэ тохиолдолд машиныхаа юуг шалгах талаар бид бэлтгэн орууллаа. Хэрвээ танд болон таны найзад ийм зүйл тохиолдсон бол заавал түүнд уншуулаарай. Учирч болох гэмтэл: Цаапны шарикт дуу орох, холхивчууд угаагдсан тул дахин тослох шаардлагатай. Агаар шүүгч руу ус ороогүй буюу усны түвшин капот даваагүй үед …
-
17 July
Жолооны ард ядарсан, нойр хүрсэн үед хэрэглэх аргууд
Хол замд удаан хугацаагаар машин барихад их ядардаг. Юуны түрүүнд битгий их гүрийж машин бариарай. Хөдөө ч хотод ч ялгаагүй жолоо барьж байхад ядрах, нойр хүрэх үед авах дараах хэдэн төрлийн арга хэмжээг зөвлөж байна. Ядраад байвал Хамгийн гол нь зөв суух. Хол замд ядрахгүй байхын тулд та жолооны ард байрлалаа зөв эзлээрэй. Зөв суух Нуруу тань суудалд наалдаж байх …
-
5 July
Prius-ийн шар гэрэл асаад 130 км, Sonata-ийн шар гэрэл асаад 64 км явдаг
АНУ-д шар гэрэл нь асаад хамгийн хол зайг туулах боломжтой машинаар Nissan Altimas шалгарсан байна. Бараг бүх жолооч нар өөрөө ч анзааралгүй явсаар шатахууныхаа шар гэрлийг асаачихдаг. Хэдийгээр шатахууны заалт 1/4-тээ хүрэх үед шатахуунаа нэмж байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч тэр болгон шатахуун авах боломж жолооч бидэнд олддоггүй. Иймээс жолооч та шатахууны ШАР ГЭРЭЛ асаад хэд явах боломжтойгоо …
June, 2017
-
28 June
Авто зөвлөгөө:Бензин идэлтийг зөв тодорхойлох нь
Таны машины бензин идэлт ихэссэн юм шиг санагдаад байна уу? Таамаглаж байгаа эд ангиа солиулчихвал зарцуулалт хэвийн болох юм шиг санагдаж байна уу? Тэгвэл ЗОГС! Хамгийн түрүүнд шатахуун зарцуулалтаа зөв хэмжиж байж дараагийн арга хэмжээг аваарай. Үүний тулд: Банкаа дүүргэнэ Хотоос гаднах замд 100-300 км тогтмол хурдтайгаар явна Дахин банкаа дүүргэнэ Нэмсэн хэмжээгээ явсан замдаа хуваагаад х100-аар үржихэд бодит идэлт …
-
23 June
Авто зөвлөгөө:Машиныг эвдэлж болзошгүй 6 шинж
Өдрөөс өдөрт завгүй урсах энэ нийгэмд ажил төрлөө амжуулах, ар гэрийнхнээ зөөх, амьдарлаа залгуулах гээд төмөр хүлэгтэй байх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр. Автомашинтай байна гэдэг бүх зүйлсээ амжуулахад тань туслах нь сайхан зүйл байх боловч түүнийг хэр зэрэг арчилж тордож байгаагаас шалтгаан эдэлгээ хугацаа өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр доорх 6 зүйлсийг үл ойшоож явбал ямар нөлөө гарах талаар бичье. Эдгээрийг мэдэж …
May, 2017
-
8 May
Авто зөвлөгөө:Машиныг гэмтээж болох 10 муу зуршил
Машин худалдаж авах нь амьдралдаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл түүнийг хэрхэн удаан хугацаанд хэрэглэх вэ? юунаас зайлсхийвэл түүнийг гэмтээхгүй байх талаар бодож үзсэн үү? Карданыг үл ойшоох Тэгш бус гадаргуу дээр машиныг зогсоохдоо кардан татаж байгаарай. Ингээгүйгээс болж кропны араа шүдэнд жингийн хүч тэнцвэргүй даралт үүссэнээр түүнийг элэгдүүлдэг. Мөн аюулгүй байдал талаасаа ч …
-
5 May
Авто зөвлөгөө:Хөдөлгүүрийн тосонд хадгалах хугацаа гэж байдаг
Хөдөлгүүрийн тосны хадгалах хугацааг ярихын өмнө 2 үндсэн ойлголтыг эхэлж мэдэх шаардлагатай. Engine oil Expire – буюу хүчинтэй хугацаа. Engine oil Shelf life -буюу хадгалах хугацаа. Хөдөлгүүрийн тосыг ямар аргаар боловсруулсан, нэмэлт бодисын орц, найрлагаас хамаарч хүчинтэй болон хадгалах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Mobil1 брэндийн тосыг онгойлгоогүй, зөв орчинд 5 жил хүртэл хадгалах боломжтой гэсэн бол Total брэнд …
April, 2017
-
19 April
Авто зөвлөгөө:Пүрш муудвал яадаг вэ?
Тулгуур эд ангийн пүрш, амортизаторын систем нь таны машиныг зөөлөн, эргэлт дээр аюулгүй байдлыг хангаж А-Б цэгт аюулгүй зорчуулахад тусалдаг. Тийм ч учраас энэ эд анги нь маш чанартай байх шаардлагатай. Пүршийг үйлдвэрлэхдээ өндөр чанарын төмрийг бэлдэц ашиглан хийдэг. Хэрвээ энэ пүрш нь эвдэрвэл хосоор нь солих шаардлагатай болдог. Үүнийг солих нь тийм ч хялбархан биш бөгөөд зориулалтын багаж, агшаагч, …
-
17 April
Авто зөвлөгөө: Тэнцүүлэгч муудахын хор уршиг
Автомашины тэнцүүлэгчийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе. Хамгийн эхэнд нь үл хамаарах тэнхлэгтэй машинд байдаг гарны талаар авч үзье. Гарны үүрэг нь дугуйг дээш, доош хөдөлгөөн хийх боломжоор хангадаг. МакФерсон болон дээд, доод гэсэн үндсэн 2 төрөл түүнд бий. Элэгдэл: Дугуй хэвийн бус элэгдэх Донсолгоотой замаар явахад хавирах, түчигнэх чимээг гаргаж болдог. Урд хэвтээ тэнцүүлэгч Эргэлт болон донсолгооны үед дугуйн …
March, 2017
-
13 March
Авто зөвлөгөө: Автомашины аккумуляторын ашиглалт
Аккумулятор Акумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос/жанам/ цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог. Аккумуляторын бүтэц: Энгийн акумлятор хасах, нэмэх туйлт хуудас, тусгаарлагч, акумляторын шингэн, эдгээрийг багтаасан гэрнээс бүтдэг. Автомашины акумляторын баканд оногдох хасах хуудасны тоо ихэвчилэн 3~6 байдаг. Дээд тал нь 20-иод …