Авто зөвлөгөө:Хөдөлгүүрийн тосонд хадгалах хугацаа гэж байдаг

Хөдөлгүүрийн тосны хадгалах хугацааг ярихын өмнө 2 үндсэн ойлголтыг эхэлж мэдэх шаардлагатай. Engine oil Expire – буюу хүчинтэй хугацаа. Engine oil Shelf life -буюу хадгалах хугацаа.

  • Хөдөлгүүрийн тосыг ямар аргаар боловсруулсан, нэмэлт бодисын орц, найрлагаас хамаарч хүчинтэй болон хадгалах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Mobil1 брэндийн тосыг онгойлгоогүй, зөв орчинд 5 жил хүртэл хадгалах боломжтой гэсэн бол Total брэнд өөрийн тосны хүчинтэй хугацааг 2 жил гэж тодорхойлсон байна.
  • Хөдөлгүүрийн тосыг хадгалах зөв орчин гэдэг нь хуурай, цэвэр, нарны шууд тусгал тусахгүй, тоосгүй, огцом халж хөрөхгүй газрыг сонгох хэрэгтэй.
  • Нээгээгүй, энгийн хөдөлгүүрийн тосны хадгалах хугацаа 2-5 жил байдаг. Үүнийг дунджаар 3 жил гэж тооцоход болно. Харин зэрэглэл өндөр синтетик тосны хувьд 5 хүртэл жилээр хадгалах боломжтой. Хэрвээ дээрх хугацаанаас хэтэрсэн бол хэрэглэх хэрэггүй.

Эх сурвалж: www.cardoctor.mn

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …