2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхлүүлэхээр болжээ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: ?Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг ?Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/ ?Суудлын хуваарь ? Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ❌❌❌ Шалгуулагч …
Tag Archives: боловсрол
April, 2021
-
8 April
Б.Баярсайхан: Дотуур байр заавал халуун усны газартай байх ёстой
Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчлөх, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын дэд хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өчигдөр ариун цэврийн байгууламжийн технологитой танилцлаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих үндсэн таван технологиос судалж байна. Энэхүү төсөл …
-
8 April
“1000 инженер” хөтөлбөрийн хүрээнд Японд төгссөн бүх оюутан ажлын байртай болжээ
Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах юм. Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 …
-
7 April
Багш нар хамтран “Би монгол хүн” монгол хэл, соёлын цахим сургууль нээлээ
Герман, Канад, Бельги, Япон, Швед, Франц, Нидерланд, Солонгос дахь монгол сургуулийн багш нар хамтран “Би монгол хүн” монгол хэл, соёлын цахим сургуулийг нээгээд байна. Ийнхүү дэлхийн аль ч өнцгөөс монгол хэлээ сурах боломжийг монгол хүүхдүүддээ олгох, эх хэлээ сурах эрх тэгш боломжийг бий болгож байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2018 онд гаргасан хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, …
-
2 April
10 сая төгрөгөөс дээш төлбөртэй 11 сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх …
-
1 April
А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ
ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадаг билээ.Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ.Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн …
March, 2021
-
29 March
Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, хүний эрхийн боловсролыг дэмжих, боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн …
-
25 March
Зургаан улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. • Куба Улсад анагаах ухааны чиглэлээр 1 оюутан, • Болгар Улсад Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан, • Вьетнам Улс олон улсын харилцаа, аялал …
-
19 March
ВИДЕО:АНУ-ын Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ
Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөө өглөө Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Энэхүү санамж …
-
16 March
Л.Энх-Амгалан: Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. …
-
16 March
“Хүүхэд эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр тохиолоо
Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ)-ын Ерөнхий ассамблей 1985 оноос эхлэн “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон зарласан. НҮБ-ын гишүүн улсууд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангаж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахад онцгой анхаарлаа хандуулж ажиллах, түүний …
-
15 March
Лаборатори 151 дүгээр сургууль эрүүл, хүмүүнлэг, ажилсаг монгол хүүхэд бэлтгэх зорилт дэвшүүлжээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд энэ амралтын өдрүүдэд ажиллав. Энэ сургууль 2020 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Эрүүл чийрэг, хүмүүнлэг, ажилсаг монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилт тавьжээ. Зорилтоо биелүүлэхийн тулд Аварга дээд сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Өмнө нь хүүхдэд бие бялдрын хөгжлийн таван чанар буюу хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан чанар олгохыг зорьдог …
-
15 March
Үдийн хоол хөтөлбөрт 20 граммын савалгаатай пробиотек хэрэглүүлэх нь бага насны хүүхдүүдийн өвчлөлийг эрс бууруулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллав. Мал эмнэлгийн хүрээлэн 1961 онд байгуулагдсан. 76 эрдэм шинжилгээний ажилтан, 11 үндсэн лабораторитой. Тус хүрээлэн дээр хийгдсэн судалгаа борлуулалтын ажлын үр дүнд гарсан инновацийн бүртээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гарааны долоон компани байна. Манай улсын тухайд шүлхий, бог малын мялзангийн вакциныг гадаадаас авч байна. Бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Монгол Улсад нэг жилд 10 сая …
-
12 March
Бага төлбөрөөр АНУ-д суралцах боломжийг нээлээ
Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай. Өнөөдөр байгуулсан гэрээний …
-
4 March
Майкл С.Клечески: Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлэх талаар санал солилцож ажиллах бүрэн боломжтой
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Хоёр орны түншлэлийн хүрээнд АНУ-аас Монгол Улсад жилд 120 хүний тэтгэлгийг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 2972 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл