Tag Archives: боловсрол

March, 2021

  • 4 March

    Төрийн өмчийн зургаан их сургууль хөтөлбөрийн давхардалгүй болно

    Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, …

  • 3 March

    БНХАУ-ын Элчин сайд тодорхой мэргэжлүүдээр оюутан элсүүлэх боломжтой гэв

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд боловсролын салбарын хамтын ажилллагаа хамгийн өргөн бөгөөд чухалд тооцогддог. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг баригдах ёстой. Үүний дөрөв нь ашиглалтад орсон бол энэ онд дөрвийг нь хүлээлгэж өгөх юм. Энэ төсөл …

  • 3 March

    Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзав. НҮБ-ын Хүүхдийн сантай 2017 оноос хойш боловсролын салбарт хамтран ажиллаж, энэ хугацаанд 6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан. Өнгөрсөн оны гуравдугаар сараас буюу цар тахлын анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс эхлэн боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хоёр тал хамтран ажилласан юм. Хэдийгээр танхимын сургалт тасалдсан ч …

February, 2021

  • 24 February

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа теле, цахим хэлбэрээр үргэлжилнэ

    Аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс танхимаар оруулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаал болон Боловсрол, шинжлэх ухааны …

  • 24 February

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

    Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл  www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.  Боловсролын үнэлгээний төвийн “ЦАХИМ ЗӨВЛӨХ” портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын …

  • 10 February

    Л.Гантөмөр:Сайн багшаас сайн сурагч төрдөг. Иймд сайн багш бэлтгэх ажлыг хэрхэвч орхигдуулж болохгүй

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Ахмад багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо. Ахмад багш нарыг төлөөлж холбооны тэргүүн Д.Амар “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан сурагчдын дунд номтой нөхөрлөх аян өрнүүлье, шатар, даам тоглуулдаг болох, сайхан бичигтэн бий болгох, бүтээлч багшийг шалгаруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах санал бидэнд байна. …

  • 9 February

    Н.Уртнасан:Эрдэм мэдлэгээс гадна насан туршдаа хөдөлмөр эрхлэх, хүмүүжихэд гол анхаарах нь чухал байна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1990 оноос хойш салбарын сайдаар ажиллаж ирсэн үе үеийн сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон …

  • 5 February

    Л.Энх-Амгалан:Нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна

    Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.  Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр …

  • 5 February

    Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй …

January, 2021

  • 30 January

    Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өчигдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, …

  • 28 January

    БШУЯ:Их, дээд сургуулиудын чанарт анхаарах ажлыг үе шаттай хийж байна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. …

  • 26 January

    Т.Ням-Очир:Хоёрдугаар сарын 1-нээс орон даяар теле хичээл орно

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.01.26/ мэдээлэл хийлээ. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр …

  • 20 January

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны …

  • 19 January

    Ч.Нямгэрэл: Сурах хүсэл тэмүүлэлтэй, сурах арга барилтай оюутан бол танхимын ч бай, цахим ч бай сургалтад адилхан хариуцлагатай байдаг

    Цахим сургалтын талаарх байр суурь, цахим сургалтын давуу болон хүндрэлтэй талууд, учирч буй бодит бэрхшээлийн талаар МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэлтэй ярилцлаа. Хөл хориотой холбоотойгоор багшийн ажилд гарч байгаа хүндрэл, бэрхшээл байна уу? -Өнгөрсөн хаврын улиралд багш, оюутан бүгд ямар ч бэлтгэлгүй байх үед хөл хорио маш гэнэтийн зүйл байсан. Харин энэ намрын хувьд өнгөрсөн хавартай харьцуулахад …

  • 14 January

    Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болло

    Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол …