Энэ сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл хоёр сарын турш Монгол Улсын Үндэсний номын сан, Тайванийн Төв номын сантай хамтран дөрвөлжин үсэг зохиогдсоны 750 жилийн ойд зориулан “Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулна. Тус үзэсгэлэнд Монголын түүхийн тулгар сурвалж бичгүүд болох Монголын Нууц товчоо, Хар татаарын бүрэн тэмдэглэл, Их Юан улсын нэвтэрхий хууль зэрэг 27 нэрийн …
Tag Archives: боловсрол
September, 2019
-
4 September
НҮБ-ын бие даасан шинжээч монгол улсад ажиллана
Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны 9 дүгээр сарын 2-11-ний өдөр Монгол Улсад ажиллана. Бие даасан шинжээч Монгол Улсад ажиллахдаа УИХ, Засгийн газрын холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын …
-
2 September
Сургуулиудаас 6548 галын зөрчил илрүүлжээ
Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг өнгөрсөн сарын 26-31-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт, шалгалтад их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 1145 барилга байгууламжийг хамруулж, 6548 зөрчлийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад газар дээр нь …
-
2 September
Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 170 хүүхэд шинэ цэцэрлэгтээ боллоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 260 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилга, Канадын иргэн Жулие Велогийн үүсгэн байгуулсан “Жулие Вело” сангийн хөрөнгөөр баригдсан 260 дугаар цэцэрлэг өнгөрөгч дөрөвдүгээр сард ашиглалтад орсноор хотын төвөөс алслагдсан тус хорооны 170 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол …
-
2 September
УИХ-ын дарга Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нээлтэд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.09.01) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо. АШУҮИС энэ жил 24 мэргэжлээр 1334 оюутан шинээр элсүүлж, нийт 11867 оюутантайгаар 77 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Тус сургууль 1996 оноос хойш элсэлт аваагүй хүүхдийн эмчийн ангийг сэргээн …
August, 2019
-
29 August
60 хүүхдэд 30-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг байна. 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлэгийн батламжийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга …
-
29 August
Нобелийн шагналтныг салбарын сайд хүлээн авч уулзлаа
Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нобелийн шагналтан, Япон Улсын Нагояа их сургуулийн профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг хичээлийн шинэ жилийн нээлт тохиох энэ өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирж багш, эрдэмтэн, оюутан, судлаач нарт өөрийн лекцийг толилуулах гэж буй профессор Ноёорид талархал илэрхийлээд Монгол-Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын …
-
28 August
Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй байна
2019-2020 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил хэр хангагдаж буйг Нийслэлийн мэргэжлийн хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтын хариуг өнөөдөр /2019.08.28/сэтгүүлчдэд танилцууллаа. Уг шалгалтыг Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургуулиуд гээд нийтдээ 190 боловсролын байгууллагад хийжээ. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл, сургуулийн гадна, дотно орчин, дотоод хяналт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөр зэргийг хянаж, …
-
28 August
60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ. Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид …
-
27 August
Соёл, урлагийн ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөр зарлагдлаа
“СОЁЛ УРЛАГИЙН МЕНЕЖМЕНТ МОНГОЛД” Соёл, урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөрт хамрагдах соёлын ажилтан, менежерүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна. ХӨТӨЛБӨРИЙН АЛБАН ЁСНЫ ДЭМЖИГЧ: Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Соёл урлагийг дэмжих сан ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, ХБНГУ-ын “Institute for Arts and Media Economics” (IKMW) ХӨТӨЛБӨРИЙН …
-
26 August
Дэлхийн өвийн шинжээч “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” техникийн үнэлгээ хийжээ
Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцлаа. Техникийн үнэлгээ хийх ажлын хүрээнд шинжээч Тошио Хаяаши Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга бөгөөд …
-
26 August
”ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээнд монголын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарчээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр “ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө. Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач …
-
26 August
Хичээлийн шинэ жилийн нээлт Ням гаригт болно
Энэ жилийн есдүгээр сарын 1-ний өдөр ням гарагт тохиож байгаа. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт хэзээ болох талаар салбарын яамнаас тодрууллаа. Ерөнхий боловсролын сурагчдын болон цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу ням гарагт болж, харин есдүгээр сарын 2-ноос хичээллэж эхэлнэ гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдээллээ.
-
26 August
Нэгдүгээр ангийн сурагчдыг энэ сарын 30 хүртэл бүртгэнэ
2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэсэн. Харин энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил энэ долоо хоногт эхэлжээ. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. БҮРДҮҮЛЭХ …
-
24 August
Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно
2019-2020 хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний өдөр буюу Ням гарагт болно. Харин 2-ны Даваа гарагаас хичээл хуваарийн дагуу үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644,140 сурагч суралцах тооцоолол гарчээ. Энэ нь өмнөх оноос 8.6 хувиар буюу 50,990 сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл