Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээснийг өнөөдөр гардуулан өгөв. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Надмидын Бэгз, Түдэвийн Ган-Эрдэнэ, Чимиднямын Доржсүрэн, Ширчиний Дэмбэрэл, Агипарын Бакей, Дэлэгийн Сангаа, Дамдинсүрэнгийн Цэвээндорж нарт “Академич” хэргэм хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан эрдэмтдэд энгэрийн тэмдэг, Академичийн жуухыг гардуулан өгч, баяр хүргэв.
Tag Archives: боловсрол
February, 2017
-
16 February
Жэк Ма Австралийн Ньюкасл их сургуульд 20 сая ам.долларын хандив өргөв
“Жэк Ма олон нийтийн сан”-гаас Австралийн Ньюкасл их сургуульд 26 сая австрали доллар бүхий “Ма-Марли” тэтгэлэг олгож байгаагаа 2-р сарын 3-нд зарласан. Энэ нь Ньюкасл их сургуулийн түүхэн дэх хамгийн ихэд тооцогдох тусламж юм байна. “Тэтгэлгийн мөнгийг “дэлхий ертөнцийг нүдээр үзэж, чихээр сонсож, өөрийн тархи оюундаа тунгаах”-ийг хүсэж байгаа оюутан залууст зориулж байгаа юм” хэмээн Жэк Ма хэлж байлаа. Харин …
-
16 February
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалт 1 дүгээр сургууль дээр болов
Өчигдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өсвөр, залуу үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ээлжит сургалт боллоо. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ өдрийн сургалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, дүүргийн хяналтын …
-
15 February
ГХ-ны сайд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулиар зочлов
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкуновын урилгыг хүлээн авч өөрийн төрөлх сургуульд зочлов. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал А.В.Торкунов Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд А.В.Торкунов Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн нэг Монгол …
-
14 February
Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулна
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Унгар улсаас монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар “Хамтын ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг”-т /2017.02.09/ гарын үсэг зурлаа. Монгол Улсын БСШУСЯ, Унгар улсын Хүний Нөөцийн яам хоорондын хамтын ажиллагааны энэхүү баримт бичгийг 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд анх үзэглэж байжээ. Хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсаас Унгар …
-
14 February
Сурагчид сансар огторгуйгаар аялав
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнийхөн ээлжит Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаа сурагчдын дунд зохион явууллаа. Кино цагт 23 дугаар сургуулийн н.Цэцэгтуяа багштай 5Б ангийн 49 сурагч тус номын өргөөний номын санч Л.Эрдэнэбатын хамт сансар огторгуйн уудмаар аялацгаасан юм. Сансар огторгуйн уудам хэзээнээсээ хүн төрөлхтөний анхаарал, сонирхлыг татсаар ирсэн. Тавдугаар ангийн дүү нар маань ч хөтлөн явуулж байгаа номын санчаас …
-
13 February
Дэлхийн радиогийн өдөр тохиож байна
Өнөөдөр дэлхийн радиогийн өдөр тохиож байна. ЮНЕСКО нь 2011 онд дэлхий нийтээр радиогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар олон улсын хэмжээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, уг хэлэлцүүлгийн үр дүнд 2-р сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. НҮБ-ын радио нь 1946 оны 2-р сарын 13-ны өдөр байгуулагдсан учраас энэ өдрийг сонгож тэмдэглэхээр болсон түүхтэй. ЮНЕСКО-с уриалж улс орнууд Дэлхийн радиогийн …
-
10 February
Ерөнхий боловсролын сурагчид Г.Золжаргал сэтгүүлчтэй уулзлаа
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулдаг “Би хэн бэ?” буюу “Who am I” уулзалт-чөлөөт ярилцлагын ээлжит зочин Монголын Үндэсний Олон НийтийнТелевизийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн багш Г.Золжаргалтай Ерөнхий боловсролын 24, 49, 117-р сургууль, “Good Neighbors Mongolia” олон улсын байгууллагын сурагчид зэрэг нийт 80 гаруй хүүхэд уулзлаа. Эрхэм сэтгүүлч ахлах дунд ангийн сурагчдад …
-
9 February
Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгааллаа
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 6-нд Улаанбаатар эрдэм их сургуулиас докторын дипломоо гардан авчээ. Тус сургууль нь 2014 онд Эдийн засаг, Бизнесийн удирдлагын ухаанаар докторын зэрэг хамгаалуулах эрх авснаар докторантурын сургалтыг амжилттай явуулж явуулж байгаа билээ. Энэ хичээлийн жилд докторантурын хөтөлбөрт 40 орчим докторант суралцаж байна. Улаанбаатар эрдэм их сургуулийн анхны докторантууд болох Бурханч лам …
-
7 February
“ERASMUS PLUS C3QA”төсөл МУИС, Отгонтэнгэр их сургуульд хэрэгжинэ
Европын Холбооны улсын ERASMUS хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй C3QA буюу “3 цикл чанарын баталгаажуулалтын системийг Европын жишигт нийцүүлэн ашиглах, олон улсын хэмжээнд дэмжих” төсөл 2016 оны хоёрдугаар сард зарлагдсан билээ. Тус төсөлд нийт долоон орны 21 байгууллага сонгогдон шалгарсны нэг нь Монгол Улсын БСШУСЯ, БМИҮЗ, “Отгонтэнгэр” их сургууль, МУИС юм. Төслийн анхны уулзалт 2017 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Армен улсын …
-
7 February
БСШУС-ын яам Беларусь улстай соёлын салбарт хамтран ажилахаар болов
“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т 2017 оны 2-р сарын 6 ны өдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны соёл, урлагийн байгууллага болон уран бүтээлчид ажил …
-
7 February
“Царцаа намжил” жүжгийн төсөл шалгарлаа
Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУСЯ-аас зарласан хүүхдэд зориулсан уран бүтээлийн 10 дугаар уралдаанд СУИС-ийн багш, найруулагч Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн төсөл шалгарч/2017.02.05/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З.Баянзул нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Хүүхдийн уран …
-
4 February
“Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болно
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1-р сард төв талбайд амжилттай зохион байгуулсан билээ. Нийслэлийн 300 гаруй иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар болсон юм. Тус өдөрлөг өнөөдөр 12:00-14:00 цагийн хооронд …
-
3 February
Монголын оюутан залуус мэдлэг чадвараараа олон улсад гайхагдлаа
Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн олон улсын их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” тэмцээн өнгөрсөн 12 сард болсон билээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод явагдсан энэхүү тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн наймдугаар бүсэд харьяалагддаг нийт арван сургууль өрсөлдсөн бөгөөд Монголоос МУИС, Отгонтэнгэр Их сургууль, Мандах бүртгэл дээд сургуулийн гурван баг өрсөлдсөн юм.Адил …
-
3 February
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотойгоор Хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл