Tag Archives: боловсрол

August, 2020

  • 3 August

    Мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Сайд Л.Цэдэвсүрэн …

July, 2020

  • 31 July

    ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт орон нутгийн залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд, шинээр томилогдсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд баяр хүргэж, Монгол-Оросын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, сүүлийн жилүүдэд манай хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа илүү …

  • 29 July

    Их, дээд сургуулиуд аравдугаар сарын 5-наас хичээллэж эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 09 дүгээр сарын 01 нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14 , Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр болсон байна.

  • 27 July

    Л.Цэдэвсүрэн: Чанарт суурилсан боловсролын шинэчлэл эхлүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй салбарын шинэчлэл, хэрэгжүүлэх бодлогынх нь талаар ярилцлаа. -Боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлагатайг иргэд ярьж байна. УИХ-ын гишүүд ч үүнийг эхлүүлээрэй гэж танд захисан. -Аливаа улс хөгжлийн үе шатлалдаа нийцүүлэн боловсролын шинэчлэлийг зайлшгүй хийдэг. Боловсрол үе шаттай шинэчлэл, тасралтгүй сайжруулахыг шаарддаг, онцлог салбар. Монгол Улсын боловсролын салбар уналтад орлоо, шинэчлэл хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй. …

  • 24 July

    Боловсролын салбарт шинэчлэл хийх зорилготой реформ хөдөлгөөний төлөөлөлтэй уулзлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн боловсролын салбарын хөгжилд өөрчлөлт, шинэчлэл хийх хүсэлтэй салбар бүрийн төлөөллийг нэгтгэсэн реформ хөдөлгөөний төлөөллийг урьж уулзлаа. Боловсрол бол зөвхөн ганц яамны биш нийгмийн асуудал гэж үздэг, энэ агуулгаар боловсролын шинэчлэлийг хууль тогтоогч, бодлого боловсруулагч, боловсролын хэрэглэгч бизнес эрхлэгч, эцэг, эхчүүд бүгд хийх ёстой гэдгийг ойлгодог, тэдний оролцоог нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэдэг байх, хамгийн гол нь боловсролын хэтийн …

  • 24 July

    БШУЯ: Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг ирэх сарын эхээр мэдээлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-ээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж Монгол Улсын Шадар сайдад танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийнэ.

  • 22 July

    Л.Цэдэвсүрэн: Оюутнуудыг багш, эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийх боломжийг нэмэгдүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов. Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, …

  • 22 July

    БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн сурагчдын төлөөлийн саналыг сонсов

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын сурагчдын холбооны төлөөллийг урьж уулзав. Уулзалтад тус холбооны дэд тэргүүн О.Оргилсайхан, сурагч Н.Уянга, Т.Ундрах болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Боловсролын үйлчилгээг хүртэж, эрдэм, мэдлэг, ур чадвар эзэмшиж байгаа сурагчдын төлөөлөлтэй уулзаж, сургалтын чанар, орчин, хүүхдийн хөгжил, оролцооны талаар ярилцахыг хүссэн тухайгаа сайд онцлов. Сурагчид холбооныхоо болон сургуулийн үйл ажиллагаа, өөрсдийн хөгжлийн асуудлыг чөлөөтэй ярьж, …

  • 21 July

    Л.Цэдэвсүрэн: Ахмадуудынхаа сургаалыг сонсож хамтран ажиллана

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Боловсрол, шинжлэх ухааны яамны ахмадын хороо болон Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа. Ахмадууд сайдад баяр хүргэж, амжилт хүсэв. Багш бэлтгэж буй сургуулиудын чанар болон эх хэлний боловсролыг сайжруулж, бага ангид энэ чиглэлээр сургалт явуулах, багшийн чадвар, ёс зүй, харилцааг сайжруулахад анхаарах талаар ахмадууд санал бодлоо хэлсэн юм. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Ахмадуудынхаа сургаалыг …

  • 21 July

    Л.Цэдэвсүрэн: Боловсролын чанарт онцгой анхаарна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, удирдлагууд оролцов. Уулзалтын эхэнд сайд Л.Цэдэвсүрэн боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж ажиллах урт, дунд хугацааны бодлого, зарчмаа танилцууллаа. Тухайлбал, боловсролын чанарыг илүү …

  • 17 July

    Л.Цэдэвсүрэн:Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, салбараа сайн мэддэг хүн сайдаар томилогдсонд баяртай байна гээд санал, хүсэлтээ танилцууллаа.   Тус холбооны зүгээс яамтай өмнө байгуулсан хамтын хэлэлцээрийг идэвхтэй үр дүнтэй хэрэгжүүлэх, багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцанд хамруулах, …

  • 17 July

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр ажиллана

    Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагийн ээлжит бус хуралдаанаараа салбарын дэд сайд нарыг томиллоо. Өмнөх Засгийн газрын дэд сайд нараас хоёрыг улираан томилсны нэг нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ганболдын Ганбаяр байв. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон тус яамны нэгжийн удирдлагууд дэд сайд Г.Ганбаярыг угтан авч, баяр хүргэж, амжилт хүслээ.  Дэд …

  • 17 July

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ​Г.Ганбаярыг улираан томиллоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор  БШУ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо. Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд: Ганболдын Ганбаяр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.  2001-2002 онд Улсын …

  • 16 July

    Ш.Анхмаа: Улаанбаатар хотод 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа.      Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг …

  • 9 July

    “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг бүрэн тохижууллаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК  Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, 2020 оны Хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд Даланзадгад хотын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг бүрэн тохижууллаа. Өмнөговь аймаг 2020 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотой тус ажлыг 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын …