Tag Archives: боловсрол

April, 2020

  • 9 April

    Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийн хүүхдүүдэд танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна гэдгийг хэллээ. Өчигдөр Ерөнхий сайд уг чиглэлийг өгсөн бөгөөд Улсын онцгой комиссын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарах юм. Хэрэв ийнхүү сунгахаар бол төгсөх ангийн сурагчдад хүндрэл учрах …

  • 7 April

    Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шат эхэллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх баримт бичиг болох Хэлэлцүүлгийн тэмдэглэлд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-н төлөөлөгчийн газрын …

March, 2020

  • 31 March

    ЭЕШ-ын мэдээлэл, зөвлөгөөг хүргэх “Цахим зөвлөх” портал сайт ажиллаж эхэллээ

    Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ. Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно. Мөн энэ сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлээд байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1540 минутын 77 цагийн хичээлийг 3 дугаар сарын 9-нөөс эхлэн бүх …

  • 31 March

    Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах талаар санал солилцов

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID …

  • 24 March

    Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг тогтмол хүргэж эхэллээ

    Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм. Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан …

  • 21 March

    Элсэлтийн ерөнхий шалгалтыг УИХ-ын сонгуулийн дараа зохион байгуулна

    Улсын Онцгой комиссын 13 дахь удаагийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаа, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг, хилийн боомт хаасан, нислэг зогсоосон хугацааг тус тус 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар боллоо. Ийнхүү сунгасантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг хийлээ. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ: Хичээл 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв …

  • 19 March

    Цэцэрлэг, сургуулийн хориог сунгах эсэхийг баасан гарагт шийднэ

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдлээ. Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар анги төгсөж байгаа …

  • 18 March

    БСШУСЯ:“Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ыг хэлэлцэн баталлаа

    Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” -ыг хэлэлцэн баталлаа. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөрийн төсөлд 4 зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Өмнөх …

  • 12 March

    Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа тэргүүлж байна

    Дэлхий дахинаа коронавирусний тархалт дэгдэж, холбогдох хөл хориог харилцан адилгүй тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар халдвар авсан болох нь тогтоогдсон нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.  Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудийг хөл хорионд оруулж, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн ба энэ аргыг дэлхийн 29 оронд мөрдөж байна Дэлхийн хэмжээнд нийтдээ 584 сая …

  • 9 March

    ОХУ-ын “Роснефть” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

    ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна. Шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ …

February, 2020

  • 19 February

    БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол(хураангуй)   1. Иргэншил   Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)   Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.   2. Нас   Ø 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1980.9.1-нээс хойш төрсөн иргэн)   Ø Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2020 оны 9 сарын …

  • 14 February

    “People in Need” олон улсын байгууллага зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд тусламж үзүүлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Пиипл ин Ниид” (People in Need) Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Тим Женкинсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар корона вирустэй холбоотой хорио цээрийн хүрээнд гэр бүлийн амьдралын нөхцөл тааруу өрхийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдийг яаралтай тогтоож, шуурхай дэмжлэг үзүүлэх салбар дундын хамтарсан багийг ажиллуулах асуудлаар санал солилцов. Мөн 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан …

  • 6 February

    “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл ” сэдэвт бага хурал Европын улсад анх удаагаа зохион байгуулагдлаа

    Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо ” Монгол улсын хегжлийн гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал 2020.02.01 өдөр болж өндөрлөлөө. Хурлыг МЗХ-ны Герман улс дахь салбар зөвлөл, Ханнс Зайделийн Сан болон Отгонбаяр сантай хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээнд Европын холбооны 10 гаруй улсаас нийт 100 гаруй зочид, төлөөлөгчид мөн зохион …

January, 2020

  • 11 January

    Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааны эзэд тодорлоо

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын …

  • 9 January

    Японы Засгийн газрын тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зарлагдлаа

    Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсийн шалгалтын тов гарчээ. Бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 27-29-ний өдрийн 13:00-17:00 цагт Япон Монголын төв дээр явагдах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу. https://www.mn.emb-japan.go.jp/files/000553897.pdf https://www.mn.emb-japan.go.jp/files/000553922.pdf