Tag Archives: боловсрол

April, 2019

  • 16 April

    “Дэлхийн номын өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

    НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. “Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг …

  • 15 April

    ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна

    Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн онлайн бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр /2019.04.15/ 18:00 цагт дуусна. Нэмэлт бүртгэл хийгдэхгүй тул заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхийг БҮТ-ээс анхаарууллаа. Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн …

  • 15 April

    Сургууль, цэцэрлэгийн барилгуудын ажлыг хянаж, шахаж ажиллахыг үүрэг болголоо

    Монголын багш нарын VII их хурлын үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Нийслэл болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай шуурхай хуралдаан зохион байгуулж, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөвхөн яам төдийгүй харьяа байгууллага, орон нутгийн оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэв. Сайд Ё.Баатарбилэг 2019 оныг БСШУС-ын яам “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон …

  • 12 April

    СХД-т номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр дахь салбар нээгдлээ

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл өчигдөр тус төслийн хоёр  дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ. 120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагын хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан …

  • 11 April

    У.Хүрэлсүх: Боловсролын салбарт ажиллагсдын, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Монголын Багш нарын VII их хурал”- д хэлсэн үгийг хүргэж байна. Монголын багш нарын их хурал 23 жилийн дараа зохион байгуулагдаж буй энэ сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийнхөө эх үндсийг хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны их өвтэй холбон үздэг билээ. Монгол улсын …

  • 11 April

    Монголын багш нарын VII их хуралд 22-91 насны 800 төлөөлөгч оролцож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ. Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр …

  • 10 April

    Сайн дурын номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэжээ

    Баянгол дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ. “Сүүлийн үеийн хүүхдүүдийг ном уншихаа больсон …

  • 9 April

    А.Жавхлан: Тэнцсэн хариу авсан гурван сургуулийн нэг нь Харвард

    Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд удаагүй байгаа А.Жавхлан Харвардын их сургуульд тэнцжээ. Хэр баргийн аавын хүү, ээжийн охины тэнцээд байдаггүй Харвардын их сургуульд тэнцсэн гэдэгтээ Жавхаа охин эхэндээ өөрөө итгэж чадахгүй байжээ. Тийм ээ, тэр тэнцэж чадсан. Өнгөрсөн долоо хоногийн яг энэ өдөр “Харвардад тэнцлээ” гэдэг баяртай, бахархалтай мэдээг сонсжээ. Жавхаа аравдугаар ангиасаа англи хэл сурч эхэлсэн ч өмнөө тавьсан зорилгынхоо төлөө …

  • 9 April

    ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана

    Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ-ын бүртгэл орон даяар хаагдахад зургаан  хоног үлдээд байна. ЭЕШ-ын бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлээд байсан бөгөөд хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана. Бүртгүүлэх холбоос: https://eyesh.eec.mn/home  Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 17-ноос 20-ны хооронд орон даяар зэрэг явагдана. ЭЕШ-2019 шалгалтын хуваарь Монгол хэл бичгийн шалгалт …

  • 9 April

    Ё.Баатарбилэг: Хэдэн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална

    Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ё.Баатарбилэг “Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Багш нарын VII их хурлыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна. VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдана. Үе үеийн боловсролын байгууллага, багш нарын их хурлууд дээр хэлэлцэгдэж байсан асуудлууд …

  • 8 April

    Элсэлтийн босго оноог өнгөрсөн оныхоор нь байлгахыг БСШУС-ын сайдаас хүсэв

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг  хувийн их, дээд сургуулиудын холбоо (ХИДСХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзжээ.  Монгол Улсын хэмжээнд төрийн бус өмчийн 72 их, дээд сургууль байдгаас 40 гаруй нь ХИДСХ-ны гишүүн юм. Өнгөрөгч сарын сүүлээр төрийн бус өмчийн 39 их, дээд сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзах үеэрээ сайд Ё.Баатарбилэг “Зөвхөн өөрийн сургуулийн бэрхшээлийг ярихгүйгээр Монгол Улсын дээд боловсролын …

  • 6 April

    Монголын багш нарын VII их хуралд саналаа хүргүүлээрэй

    Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд Төрийн ордонд болно. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулах аж. Хуралд санал, сэтгэгдлээ хүргүүлэх багш нар – Багшийн хөгжлийн ордны 402 тоотод биечлэн хүргэх – Орон …

  • 6 April

    Г.Марал-Эрдэнэ их сургуулиа төгсчээ

    ОХУ-ын Красноярск хотод өнгөрөгч гуравдугаар сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Г.Марал-Эрдэнэ Япон улсад сурч, амьдарч байгаа билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Нагоя хотын Чюүкёо их сургуульд спортын шинжлэх ухааны ангид суралцаж төгсчээ. Түүний хувьд их сургуулийнхаа магистрт сэтгэл судлал, спортын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Г.Марал-Эрдэнэ олимпийн мөнгө, …

  • 3 April

    Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгоно

    Монгол Улсын Засгийн газраас оны өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр баталж гаргасан “ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох тухай журам”-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын илүү цагийн хөлс бүрэн олгогдохгүй байхаар тусгагдсан байсныг өөрчилж шинэчлэн батлав. Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар 1,2,3 дугаар сарын илүү цагийн цалин, хөлсний нэмэгдэлээ …

  • 2 April

    Монгол хэл бичгийн дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй

    Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж, шалгалтын дүн өчигдөр гарсан билээ. Монгол хэл бичгийн шалгалтад  хүндэтгэх шалтгаанаар орж чадаагүй болон босго оноогоо давж чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болох Монгол хэл бичгийн хоёр дахь удаагийн шалгалтад оролцох боломжтой. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд үргэлжлэх бүртгэлд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Тодруулбал, Монгол хэл …