Tag Archives: боловсрол

April, 2019

  • 2 April

    Ирэх жилээс түрээсийн сурах бичгийг нэвтрүүлнэ

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй, хүрэлцээгүй, ном худалдаж авах гэсэн ч үнэтэй бас олдохгүй байна гэсэн асуудал эцэг эх, сурагчдын дунд байсаар байна. Бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хүртэлх хувийг төрөөс хангадаг. Харин үлдсэн хувь нь өөрсдөө  худалдан авч хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн …

  • 2 April

    116 дугаар сургуулийнхан дөрвөн төрлийн брайл газрын зураг хүлээлгэж өгчээ

    Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дөрвөн төрлийн брайл газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд өнөөдөр хүлээлгэн өгчээ. Уг газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд тус сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхгийг хүлээлгэн өгсөн байна. Дөрвөн төрлийн брайл газрын зурагт: Дэлхийн газрын зураг Монгол …

  • 2 April

    Багшийн ур чадварыг 100 саяар үнэлнэ

    Монголын багш нарын VII их хурлын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурлаа. Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, урамшуулах, сурагч, эцэг, эхчүүдэд ерөнхий боловсролын мэдлэг өгөх, залуу багш нарт туршлага хуримтлуулах зорилгоор дээрх байгууллагууд хамтран багш нарын дунд ур чадвар, заах аргын уралдаант контент бэлтгэх болсноо зарлав. Санамж бичиг …

  • 2 April

    Ё.Баатарбилэг: Багш нарт ачаалал үүсгэдэг нэмэлт ажлуудыг хязгаарлах шийдвэр гаргана

    Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11-нд болохоор зарлагджээ. 1996 оноос хойш 23 жилийн дараа Монголын багш нар чуулах гэж байна. Ээлжит их хурлын босгон дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё. Баатарбилэгтэй ярилцлаа.  -Өнгөрөгч долоо хоногт таны ажлын нэг сар дууслаа. Бодож, төлөвлөсөн ажлуудаа хөдөлгөж чадав уу?   -Өнөөдөр явагдаж буй салбарынхаа үйл ажиллагаанд өөрийнхөөрөө дүгнэлт …

  • 1 April

    Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

    БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр …

  • 1 April

    Монгол хэл бичгийн шалгалтын дүн өнөөдөр гарна

    Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 23-ны орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. “Энэ жил 16,436 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ …

  • 1 April

    JCI Централ байгууллагаас Active Citizens for Global Goals төслийг хэрэгжүүлж эхэллээ

    Улс орнуудын гэрийн даалгавар – Active Citizens for Global Goals төсөл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хамгийн өргөн хүрээнд түгээж эхэллээ. НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн дагуу манай улс 2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд олон ажлууд хийгддэг ч Монгол Улсын ирээдүйг тодорхойлох залуу үе хариуцлагатай хэрэглээ, чанартай боловсролыг жигд хүртээх, …

March, 2019

  • 29 March

    Монгол хэл бичгийн шалгалтын дүн ирэх даваа гарагт гарна

    Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. “Энэ жил 16,436 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ …

  • 28 March

    АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн нээлтэд оролцлоо

    Эрүүл мэндийн салбарт 25 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль өнөөдөр ахисан түвшний сургалт явуулах Эрдмийн сургуулийн нээлтээ хийлээ. Хөгжингүй улс орнууд орчин цагийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлж, уг асуудлыг шийдвэрлэх гол гарц болох судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна. …

  • 28 March

    JCI Mentorship төсөл хөгжлийн боломжийг залуучуудад олгоно

    “JCI Монгол” олон улсын залуучуудын байгууллагын JCI Централ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “JCI Mentorship” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 3 сарын 20-ны өдөр зохион байгуулагдав. “JCI Mentorship” төсөл нь НҮБ-аас  гаргасан “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030”-д үндэслэн их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг Ментороор дамжуулан хувь хүний болон ажил мэргэжлийн карьерээ хөгжүүлэхэд туслах зорилготой төсөл юм. Монгол Улсад 20-25 насны …

  • 26 March

    “Би нар” захидлын уралдаанд оролцож “Найрамдал”-д ангиараа амраарай

    Нэрт найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэгвэл уг уран бүтээлийг санаачлагчид хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дунд “Би нар” сэдэвт захидлын уралдааныг орон даяар зарлажээ. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг сонсож, эх орондоо хүүхэд бидний зүгээс юу хийж чадах, гэр бүлийнхээ аз_жаргалтай байдлын төлөө бид юу хийх, сургууль, анги хамт олондоо …

  • 26 March

    53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавилаа

    Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Масато Такаока, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Эрико Тамура болон Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүс оролцов. Төрийн нарийн бичгийн …

  • 26 March

    Нийслэлийн сурагчдын амралт 4 дүгээр сарын 6-наас эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ. Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног …

  • 26 March

    С. Хишигжаргал: Багш нар тасралтгүй хөгжих хэрэгтэй

    Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тав дахь жилдээ  хамрагдаж байгаа Орхон аймгийн 14-р сургуулийн бага ангийн багш С.Хишигжаргалтай ярилцлаа. – Тав дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу? – Дэлхийн боловсролын чиг хандлага хүүхэд төвтэй болж өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад манай боловсролын тогтолцоо ч гэсэн өөрчлөгдөж байна. Хүүхдүүд биднээс илүү хурдан биднээс түрүүлж сэтгэж байгаа болохоор багш нар …

  • 25 March

    Монгол хэлбичгийн шалгалтад босго оноондоо хүрээгүй сурагчид дахин шалгалт өгөх боломжтой

    Монгол хэлбичгийн элсэлтийн шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр 12.00 цагаас улс даяар нэгэн зэрэг болсон. Энэ удаагийн шалгалтад шалгуулагч хоцорсон тохиолдол гараагүй бөгөөд  улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байсан байна. Монгол хэлбичгийн шалгалтын  дүн дөрөвдүгээр сарын 1-нд  гарна. Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон. Энэ удаагийн шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, шалгалтаа өгөөд босго 400 оноондоо …