Tag Archives: боловсрол

August, 2021

  • 27 August

    Монгол оюутнууд “Бүс ба Зам” тэтгэлгээр Макаод суралцах боломж нээгдлээ

    БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас санал гаргаж хүсэлт тавьсны дагуу дээрх тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар 9  орны оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн Их дээд сургуулиудад суралцаж байна.  Тэтгэлгийг Макаогийн …

  • 26 August

    Төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй

    Боловсрол,шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Ковидын улмаас ЭЕШ өгөөгүй 170 шалгуулагч байна ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч …

  • 26 August

    С.Тодгэрэл: I-II ангийнхан 30 минутаар өдөрт дөрвөн хичээл, III-XII ангийнхан 35 минутаар таван хичээл үзнэ

    Үндэсний статистикийн хорооноос “Мэргэжилтнээ сонсъё” цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаагийн дугаарт “Боловсролын салбар ба КОВИД-19” сэдвээр ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн нар зочноор оролцон холбогдох мэдээллийг танилцуулав. 2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг үе шаттайгаар хамруулахаар болсон. Эхний удаад дөрөв болон таван настнуудыг цэцэрлэгт сургах бөгөөд улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт . Таван …

  • 20 August

    Баянгол дүүргийн 21-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

    Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21  дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Харьяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд  өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй байв. Тиймээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор …

  • 13 August

    БШУЯ:Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ

    2021-2022 оны хичээлийн жил цар тахлын эрсдэлтэй үед эхэлж байна. Боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна. 4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 9 дүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны …

  • 13 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна.Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид …

  • 9 August

    Нэгдүгээр ангид элсэх хүүхдээ цахимаар бүртгүүлэх заавар

    ЕБС-ын 1-р ангийн элсэлт наймдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлсэн байна. 8 сарын 4-8 УБЕГ-аас 6 настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах 8 сарын 8-15 Эрх бүхий …

  • 6 August

    Их Британийн Засгийн газраас жил бүр зарладаг Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэллээ

    Chevening-ийн тэтгэлэг нь Их Британийн Засгийн газраас жил болгон олгодог олон улсын манлайлагч залуучуудад зориулсан зөвхөн Мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлэг юм. Гадаад харилцаа, Хамтын нөхөрлөлийн, Хөгжлийн Газраас (FCDO) санхүүжүүлдэг Chevening Scholarships хөтөлбөрт дэлхий даяар өргөдөл гаргасан залуусаас тухайн улсад байрлах Английн ЭСЯ-ууд сонгон шалгаруулдаг. Ирээдүйн манлайлагч, улс төрийн зүтгэлтэн, шийдвэр гаргагчдад зориулсан уг тэтгэлэг нь мэргэжлийн болон академик …

  • 4 August

    Л.Энх-Амгалан:Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.04/ боллоо. Хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцуулж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. НҮБ-аас цар тахлын улмаас …

  • 3 August

    У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар …

  • 3 August

    Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулна

       Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэх ажлыг хангах тухай” А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг 2021 …

  • 3 August

    Олон Улсын Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртлээ

    Олон Улсын хэмжээний 5 дахь буюу химийн олимпиадын дүн өчигдөр /2021.08.02/ гарлаа. Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохиогдож тус олимпиад 79 орны 312 сурагч оролцлоо. Тэгвэл химийн олимпиад Монгол улсаа төлөөлөн оролцсон манай баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагналыг хүртжээ. Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 …

July, 2021

  • 24 July

    Олон улсын биологийн олимпиадаас Монголын гурван сурагч медаль хүртлээ

    Португал улсын Лиссабоа хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Халуун баяр хүргэе. Ингээд олон улсын 4 олимпиадын нийлбэр дүнгээр Монголын сурагчид 2 алт, 4 мөнгө, 6 …

  • 24 July

    Олон Улсын Математикийн Олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа. Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун …

  • 6 July

    14 хоногт 14 кино, 14 ном унших “Books with Movies” марафон зарлагдлаа

    Зуны дулаан өдрүүд ид үргэлжилж, наадмын их амралтын өдрүүдтэй бид тун удахгүй золгох гэж байна. Кино сонирхогч, шимтэн үзэгч уншигчдадаа болон Англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүрт зориулсан нэгэн сонирхолтой хөтөлбөрийг талаар ярилцлага бэлтгэлээ. Mongolian Extensive Reading Association хамтран үүсгэн байгуулагч, Англи хэлний багш Д.Сумьяатай тун удахгүй эхлэх гэж буй “Books with Movies” марафоны талаар болон кино үзэх аргаар Англи …