Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина. Энэ хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендерийг зарласан. Гүйцэтгэгчээр хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК …
Tag Archives: нийгэм
August, 2025
-
27 August
Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн …
-
27 August
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ. Уг санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000 орчим …
-
26 August
Цаасан суурьтай мэдээлэл цахимжиж Төрийн өмчийн мэдээлэл ил тод, найдвартай болох эхлэл тавигдлаа
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг систем дээр ажиллах арга зүйг түгээх сургагч багш буюу системийн хэрэглэгчдийг бэлтгэх сургалтыг нийслэл, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэллээ. Тэрбээр төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн харилцаа …
-
26 August
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Нийслэлээс олон жилийн турш алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлэн авах, ашиглалтыг нь сайжруулах, дахин төлөвлөх, дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь сургууль, цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно …
-
26 August
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, ажлын үр дүн болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого төлөвлөлт, нийслэл, дүүрэг, хороодын уялдаа холбоотой ажиллах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн хугацаанд засаг захиргааны …
-
25 August
Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. …
-
22 August
С.Амарсайхан:“Нүүдэлчин” фестиваль бол түүх, уламжлал, өв соёлыг сэргээн сануулж, залуу үед өвлүүлэх төв тайз юм
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 4 дэх жилдээ Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь Монгол Улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг таниулж, аялал жуулчлал болон эдийн засгийг дэмжих зорилготой үндэсний болон олон улсын чухал арга хэмжээ юм. Фестивальд 21 аймаг, нийслэлийн 450 гаруй өв уламжлагч өөрсдийн авьяас чадвар, өв соёлыг …
-
22 August
“ABU Робокон 2025 Ulaanbaatar” олон улсын тэмцээн Ням гарагт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Тэмцээний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров “Бид хоёр жилийн хугацаанд дүрмээ боловсруулж, 2024 оны …
-
21 August
А.Амартүвшин:Энэ жилээс Улаанбаатар хотод хагас коксон түлш хэрэглэнэ
Уурын болон усан халаалтын зуух ажиллуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх байгууллагыг түүхий нүүрс түлэхийг ирэх сарын 15-аас хориглосон. Байгууллагууд түүхий нүүрсний оронд мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа. Тэрбээр “Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. Есдүгээр сарын 15-аас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль, цэцэрлэгийн 20 …
-
21 August
“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна. Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв …
-
21 August
Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2025 оны их цэвэрлэгээ хийх хуваарь болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Их цэвэрлэгээг энэ сарын 23,24-ний өдрүүдэд хийх бөгөөд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэнэ. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод жилд 8 их …
-
21 August
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй …
-
20 August
Ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангид Англи хэлний хичээл заах багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ
2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд 3,4 дүгээр ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах сургалт эхэллээ. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий …
-
20 August
Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ Экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл