Tag Archives: нийгэм

October, 2016

  • 26 October

    Барууны шинжээчид: Монгол хэдийнээ Хятадын баруун хойд муж болсон

    АРД сайт Time, Quora болон  Henry Makow-гийн материалуудыг ашиглав. Монголын бэлгэ тэмдэг, бахархлыг Хятад хулгайлан ашиглаж, хятадын талыг баримталсан элитүүд гарч ирж байгаа нь монголчууд өмнөх алдаагаа давтаж эхэлж байгаа дүр зураг харагдаж байна. Чингис хаан тэргүүтэй Монгол XII зуунд өнөөгийн хятадын ихээхэн нутгийг эзэлж хэдэн зууны туршид энд засаглалаа тогтоож байсан түүхтэй. Өнөөдөр бол Монгол Улс Орос, Хятад гэсэн …

  • 26 October

    Гемодиализийн аппаратад орох шаардлагатай иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс даана

      Бөөрний архаг дутагдалтай өвчтөний гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлгээр зайлшгүй үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэтэл хувийн эмнэлгийн гемодиализийн аппаратад нэг удаа ороход 170 мянган төгрөгөөс дээш төлбөртэй байдаг нь хувь хүнд хүндээр тусч байгаа юм. Тэд долоо хоногт гурван удаа гемодиализийн аппаратад орох шаардлагатай. Ингээд тооцохоор дээрх өвчтэй хүн нэг сард хоёр сая төгрөгийн …

  • 26 October

    “Төрөөс төрсөн тэрбумтан” суллагдлаа

    Р.Онон хэмээх “тэрбумтан”-г Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-с саатуулаад байсан юм. Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая …

  • 25 October

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд салбарынхаа төлөөллүүдийг албан ёсоор хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцож байна. Уг ажлын хүрээнд Монголын ахмадын холбоо болон ахмадуудын зарим төлөөллүүдтэй уулзаж тэдэнд тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцаж, санал бодлыг нь сонссон юм. Мөн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ахмадууддаа чиглэсэн “Ач санах” хууль, “Төрөөс ахмадуудын талаар баримтлах бодлого”, …

  • 25 October

    Хүйтний улирал эхлэхэд цахилгааны хөнгөлөлт үгүйлэгдэж байна

    Утааны эсрэг элдэвээр тэмцээд тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Дэлхийд улс орнууд ингэж тэмцсэн ийм ч шинэ зуух, тийм ч шинэ технологи гэж ярьдаг ч үнэндээ утаа буурахгүй хэвээр байна. Утаанаас үүдэлтэй уушгигүй болж, ураг зулбаж, зүрх судасны өвчинд өртөмтгий болж, цус харвалт нэмэгддэг ч үүнтэй бид тэмцэж чадаагүй л байна. Сүүлийн 15-н жилийн турш утаатай тэмцэж байгаа Улаанбаатар хотын …

  • 25 October

    Залуус Батсүмбэрийн ахмадуудыг баярлууллаа

     “Монгол нэгдэл” интертайментийн продюсер Х.Анхбаяр өөрийн төрсөн өдрөөрөө Батсүмбэрийн ахмадуудын төвд зочлон нэгэн өдрийг ахмадуудтай хамт өнгөрүүлсэн байна. Ахмадуудад үс засах үйлчилгээ үзүүлж халуун дотно яриа өрнүүлж, нэгэн өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Стрессээ тайлан залуустай хөгжилтэй өнгөрүүлсэн ахмадууд ч сэтгэл дүүрэн байлаа. Энэ сарын 23-ны бүтэн сайн өдөр төв аймагт байрлах ахмадын асрахад санаа нийлсэн залуус очин сэтгэлийн дэм болсон …

  • 25 October

    Дэлгэцийн донтонг бид л төрүүлж байна

    Цахим тоглоом, гар утасны хор хөнөөлөөс үр хүүхдээ хамгаалахын тулд эцэг эхчүүд юу хийх ёстой вэ? Үүнийг мэдэхгүй, мэддэг ч хэрэгжүүлдэггүй, өсвөр насны хүүхдээ анхаардаггүй байдал ирээдүйд хүүхдийг таны ямар байдалд хүргэх бол. Компьютер тоглоом гэдэг бол видео тоглоомын нэг төрөл юм. Видео тоглоомын төрөлд: ТВ ашиглан тоглох Компьютер ашиглан тоглох Интернет ашиглан тоглох Гар утас ашиглан тоглох Гар удирдлагатай …

  • 25 October

    Гаалийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв. Дээрх ажлын хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан …

  • 25 October

    Зөрчил гаргасан гадаад иргэдэд 853 сая төгрөгийн торгууль ногдууллаа

    Гадаадын иргэн харьяатын газар 2016 оны эхний арван сарын байдлаар 853 сая 120 мянган төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.Тодруулбал, гадаадын 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд гаргасан зөрчлийг бүтцийн хувьд авч үзвэл ·         49.7 хувь буюу 646 нь визийн хугацаа хэтрүүлсэн, ·         17.3 хувь буюу 225 нь бүртгэлийн журам зөрчсөн, ·         7.5 …

  • 25 October

    Байгаль орчин, аялал жуулчлалын салбар 100 хоногт

    БОАЖЯ шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногт бодит байдлаа дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, УИХ, Засгийн газраар  шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах чиглэлээр идэвхтэй ажиллалаа.  БОАЖЯ-наас эмхлэн байгуулагдсан эхний 100 хоногт хийсэн ажлынхаа заримыг тоймлон хүргэе.  Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн оров    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнууд идэвхтэй …

  • 25 October

    “Харийн хүргэнээ угтан ав” Монголчуудаа

    Говийн нутагт амар амгалан суух Монгол айл. Үлгэр жишээ залуусын амьдралыг харуулсан дүр зураг. Энэ бол 1990-н он хүртлэх амьдрал. Ардчилалтай давхцан архинд донтох, уул уурхайн бизнес хийх, амьдрахын эрхээр гэр бүлээсээ хол байх болсон нь эзэнгүйрч үлдсэн эхнэр, хүүхдэд аавын, гэрийн эзний орон зай хоосорсон. Амьдралд төрийн бодлогоор элбэг хангалуун байсан бол тэд гэр бүлээ салган /золиослож/ хүний нутгийг …

  • 25 October

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит төгөл байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 120 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил, Ахмадын хорооны 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”-ын талбайн дэргэд мод тарьж, байгууллагын нэрэмжит …

  • 24 October

    Багш нар цалиндаа тааруулж ажилладаг уу, ажилдаа тааруулж цалинждаг уу

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өдөр тутамдаа ямар хичээл үзэж, яаж сурч байгааг эцэг эхчүүд хүүхдээсээ асуусан төдийд л үнэлдэг. Гэтэл багш, эцэг эх хоёрын хооронд маш олон төрлийн харилцаа байж гэмээ нь хүүхдээ ирээдүйд хэн болж, яаж хөдөлмөрлөж, яаж амьдрах нь шийдэгдэх ёстой. Ангийн багш нь нийгэмд хэн болох, хэрхэн амьдрах, авъяас чадвар гээд тухайн хүүхдийг бүрэн тодорхойлж эцэг эхтэй …

  • 24 October

    Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ

    Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн үеэр, ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэх шинээр авч буй болон солиулсан нөхөн авах иргэдийн үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Жолооны үнэмлэхээ хүргүүлэхдээ ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ezasag.mnсайтаар дамжуулан ажил болон гэртээ хүргүүлэн авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор …

  • 24 October

    Сэтгэцийн эмгэг ихсэж, стрессээ тайлах арга ухаанаа олохгүй байна

    Хүн амын дунд байдаг аюулт өвчний нэг нь далд хэлбэрийн сэтгэцийн өвчлөл эзэлдэг. Манай улсад сүүлийн 25 жилийн дотор ДЭМБ-ийн тооцоолсноор ойролцоогоор 628 000 хүн буюу нийт хүн амын 23,3 хувь нь байна. Гэхдээ энэ тоо зөвхөн цаасан дээр бууж, эмчилгээ хийлгэсэн хүний тоон үзүүлэлт. Дэлхий нийтийн жишгээр энэ тоог хоёр дахин үржүүлэн боддог аж. Нэг үгээр манай хүн амын …