Tag Archives: нийгэм

October, 2016

  • 25 October

    Гаалийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв. Дээрх ажлын хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан …

  • 25 October

    Зөрчил гаргасан гадаад иргэдэд 853 сая төгрөгийн торгууль ногдууллаа

    Гадаадын иргэн харьяатын газар 2016 оны эхний арван сарын байдлаар 853 сая 120 мянган төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.Тодруулбал, гадаадын 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд гаргасан зөрчлийг бүтцийн хувьд авч үзвэл ·         49.7 хувь буюу 646 нь визийн хугацаа хэтрүүлсэн, ·         17.3 хувь буюу 225 нь бүртгэлийн журам зөрчсөн, ·         7.5 …

  • 25 October

    Байгаль орчин, аялал жуулчлалын салбар 100 хоногт

    БОАЖЯ шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногт бодит байдлаа дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, УИХ, Засгийн газраар  шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах чиглэлээр идэвхтэй ажиллалаа.  БОАЖЯ-наас эмхлэн байгуулагдсан эхний 100 хоногт хийсэн ажлынхаа заримыг тоймлон хүргэе.  Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн оров    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнууд идэвхтэй …

  • 25 October

    “Харийн хүргэнээ угтан ав” Монголчуудаа

    Говийн нутагт амар амгалан суух Монгол айл. Үлгэр жишээ залуусын амьдралыг харуулсан дүр зураг. Энэ бол 1990-н он хүртлэх амьдрал. Ардчилалтай давхцан архинд донтох, уул уурхайн бизнес хийх, амьдрахын эрхээр гэр бүлээсээ хол байх болсон нь эзэнгүйрч үлдсэн эхнэр, хүүхдэд аавын, гэрийн эзний орон зай хоосорсон. Амьдралд төрийн бодлогоор элбэг хангалуун байсан бол тэд гэр бүлээ салган /золиослож/ хүний нутгийг …

  • 25 October

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит төгөл байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 120 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил, Ахмадын хорооны 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”-ын талбайн дэргэд мод тарьж, байгууллагын нэрэмжит …

  • 24 October

    Багш нар цалиндаа тааруулж ажилладаг уу, ажилдаа тааруулж цалинждаг уу

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өдөр тутамдаа ямар хичээл үзэж, яаж сурч байгааг эцэг эхчүүд хүүхдээсээ асуусан төдийд л үнэлдэг. Гэтэл багш, эцэг эх хоёрын хооронд маш олон төрлийн харилцаа байж гэмээ нь хүүхдээ ирээдүйд хэн болж, яаж хөдөлмөрлөж, яаж амьдрах нь шийдэгдэх ёстой. Ангийн багш нь нийгэмд хэн болох, хэрхэн амьдрах, авъяас чадвар гээд тухайн хүүхдийг бүрэн тодорхойлж эцэг эхтэй …

  • 24 October

    Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ

    Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн үеэр, ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэх шинээр авч буй болон солиулсан нөхөн авах иргэдийн үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Жолооны үнэмлэхээ хүргүүлэхдээ ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ezasag.mnсайтаар дамжуулан ажил болон гэртээ хүргүүлэн авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор …

  • 24 October

    Сэтгэцийн эмгэг ихсэж, стрессээ тайлах арга ухаанаа олохгүй байна

    Хүн амын дунд байдаг аюулт өвчний нэг нь далд хэлбэрийн сэтгэцийн өвчлөл эзэлдэг. Манай улсад сүүлийн 25 жилийн дотор ДЭМБ-ийн тооцоолсноор ойролцоогоор 628 000 хүн буюу нийт хүн амын 23,3 хувь нь байна. Гэхдээ энэ тоо зөвхөн цаасан дээр бууж, эмчилгээ хийлгэсэн хүний тоон үзүүлэлт. Дэлхий нийтийн жишгээр энэ тоог хоёр дахин үржүүлэн боддог аж. Нэг үгээр манай хүн амын …

  • 24 October

    14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын танилцуулснаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 сарын 17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12 575 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.  Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 906 нэгж буюу -6.7 хувиар буурсан үзүүлэлт …

  • 24 October

    “Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийдэг ээлжит уулзалтынхаа дагуу энэ сарын эхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулж, тэдний боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг  хотын даргаас хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй …

  • 24 October

    Нийслэлийн цэрэг татлага явагдаж дууслаа

    Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага явагдаж дууслаа. Тодруулбал, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил Нийслэлд энэ сарын 21-23, хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан …

  • 24 October

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ 08.30 цагт: Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 30 сургуулийн 180 орчим сурагч англи хэл дээр зохион байгуулж байгаа НҮБ-ын жишиг хуралдааныг хаалт “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 99028994 ТӨРИЙН ОРДОН 10.00 цагт: Монгол Улсын урт, дунд …

  • 22 October

    Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 11 сарын 3-аас эхэлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичэлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталлаа. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргалаа. Энэхүү хичээлийн жилийн бүтцээр дараах асуудлыг зохицуулсан: Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 …

  • 22 October

    Эрэн сурвалжилж байсан гурав дахь сэжигтэнг баривчилжээ

    Ноцтой дээрмийн хэрэгт холбоотой гурван этгээдийг эрэн сурвалжилж хоёрыг нь цагдаа нар баривчилсан. Тэгвэл урд шөнө үлдсэн нэг гэмт этгээдгийг цагдаа нар олж баривчилсан байна. Эрэн сурвалжлагдаж байсан Б.Насандэлгэр нь Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нуугдаж байжээ. Цагдаа нар дээрх гурван этгээдийг баривчлах явцад дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан буу болон бусад зүйлсийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авчээ. Харин алдагдсан мөнгөний хэмжээг …

  • 22 October

    Гэмтлийн эмнэлэг эхлээд нисдэг тэрэгний зогсоолтой болно

    Зам тээврийн хөгжлийн яамнаас яаралтай түргэн тусламжинд нисдэг тэрэг ашиглаж, өвчтөнг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аврах боломжийг дээшлүүлэх ажлыг санаачлаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн “Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа гаргаад байна. Ажлын хэсгийнхэн нисдэг тэрэг бууж болох газруудаас сонгон нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр …