Tag Archives: нийгэм

November, 2022

  • 28 November

    Улаанбаатарт 26 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Tөвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас …

  • 25 November

    “The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо

    “The Hu” хамтлаг өнөөдөр Франц улсын нийслэл Парис хотод байх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо. “The Hu” хамтлагийг “Энх тайвны төлөөр уран бүтээлч”-ээр томилох яриа хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сард болсон дэлхийн Соёлын сайд нарын уулзалтын үеэр яригдсан юм. Тус хуралд, Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин оролцсон бөгөөд Монгол Улсын …

  • 25 November

    Даваа гарагт сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын …

  • 25 November

    Л.Оюунжаргал: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ

    2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатар хотод цас орж, цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28-наас буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, …

  • 25 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүний 88512 нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд 13 мянга …

  • 25 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 11-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи …

  • 24 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эзэн богд Чингис хаан бол нийт монголчуудын эв нэгдлийн тулгуур, үндэстний шүтээн гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн …

  • 24 November

    Жак Уэтерфорд:Монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд, Академич Дэчингунгаагийн Доржготов нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Жак Уэтерфорд: Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг. Та бүхэн энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө, …

  • 24 November

    У.Хүрэлсүх: Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт  “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.  Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа …

  • 24 November

    АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хоёр иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал хүртээв.   “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор: Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол …

  • 23 November

    Академич, профессор Д.Доржготов, монгол судлаач Жак Уэтерфорд нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон олгоно

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Их эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт олгохоор боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/ Жак Уэтерфорд Монголын …

  • 23 November

    Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг тус тус өргөн барьсан юм. Энэ …

  • 23 November

    Ирэх онд Монгол Улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ, Сөүл Асан эмнэлэгтэй хамтран хийнэ

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 2011 оноос эхлэн БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Асан сангийн санхүүжилтээр эмч мэргэжилтнүүд 122 удаагийн сургалтад хамрагдсанаар өдгөө 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, уг эмчилгээг өөрийн оронд бүрэн нутагшуулаад байна. Тэгвэл өчигдөр УНТЭ-ийн баг Асан эмнэлэгт ажиллаж, Асан эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Seung-Il Park, элэг шилжүүлэн суулгах, нойр …

  • 23 November

    Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 11-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс Нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур  секундэд 16-18 метр хүрч …

  • 22 November

    Б.Лхагвасүрэн:Алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна

    Ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. “МОНГОЛБАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛОО ШИНЭЧИЛЖ БАЙНА” -БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой байна. Монгол Улс экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Энэ утгаар улсын эдийн засгийн өсөлтийн бүтцийн тооцоолол ерөнхий тоймоор ямар байхаар …