“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт хүргүүлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ …
Tag Archives: нийгэм
April, 2022
-
15 April
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно
Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж …
-
15 April
Б.Мягмаррагчаа: Малаа хариулгатай байлгаж, эзэнгүй алдуул мал олдвол цагдаагийн байгууллага, “малчин лавлах-109” дугаарын утсанд бүртгүүлэх хэрэгтэй
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мягмаррагчаатай Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй онцлог ажил, арга хэмжээний талаар товч ярилцлаа. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шинээр бий болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тасгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “2021-2024 оны үйл …
-
15 April
Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ. Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 08:30-21:00, хүүхдийн кабинет бямба гарагт 11:00-19:00, томуугийн амбулатори ням гарагт 11:00-19:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах юм. Түүнчлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст …
-
15 April
М.Баяраа: Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахын тулд холбогдох байгууллагууд руу хүсэлт илгээж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас авч, тэдгээрийг нэгтгэн танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон. Тус ажлын явц болоод үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраагаас тодрууллаа. …
-
15 April
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар …
-
14 April
С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой
Дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээл дээр байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Тус зээлийг авсан иргэд сар бүр өрхийн орлогынхоо 45 хүртэлх хувь буюу дунджаар 700 гаруй мянган төгрөгийг 30 жилийн турш төлж байна …
-
14 April
А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой байна
Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн “Монголын Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээний үеэр хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. – Валютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Төгрөгийн ханш сүүлийн үед суларч буй шалтгаан нь юу вэ. Цаашдын төлөв болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү? Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% …
-
14 April
Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав. Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний …
-
14 April
Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн чиглэлийн үйлдвэр байгуулахыг дэмжив
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн 82 цэцэрлэг, 14 сургуулийн, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 71 цэцэрлэг, найман сургуулийн хүнс хангамжийг хариуцдаг. Автомашины түгжрэл болон түгээлтийн автомашины хүрэлцээ, мөн сургууль, цэцэрлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт орон …
-
14 April
Д.Мөнх-Эрдэнэ:Автобусны жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерийн хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх …
-
14 April
Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан …
-
14 April
Нөөцийн махыг гулуузаар нь борлуулбал үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Үнийн хувьд үхрийн …
-
14 April
Г.Занданшатар: Үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж аж ахуйн нэгжүүдийг шахахгүй
Улсын Их Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг багцалж төсөлд тусгах …
-
14 April
Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа
“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны “Янзтай дээд лиг”-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. …